Цэнгэлдэх хүрээлэнд осол гарлаа
- 2013-11-29
- Спорт
- 0
Бразил Улсад болох 2014 оны хөл бөмбөгийн ДАШТний бэлтгэл ажил сүүлийн шатандаа орох үед Сан Паулу хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд гэнэтийн осол гарч бүтээн байгуулалтад оролцож явсан гурван хүн нас баржээ. Цэнгэлдэхийг барихад ашиглаж байсан кран гэнэт нурсны улмаас цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэг тэр чигтээ эвдэрчээ. Энэхүү таагүй явдал зохион байгуулагч улсыг дэлхий дахинд эвгүй байдалд оруулж байгаа юм. Зарим сайтад хоёр хүн нас барсан гэж байгаа ч ройтерс агентлагийн албан ёсны эх сурвалжийн хэлж буйгаар гурван хүн амь эрсэдсэн нь баттай байна. Цэнгэлдэх хүрээлэн барих ажил хэвээрээ үргэлжилсэн бол барилгын ажил нэг сарын дараа дуусах төлөвлөгөөтэй байжээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Бразил Улс ирэх оны зургаа, долдугаар сард зохиох аж.

Сэтгэгдэл (4)
sss (202.21.105.16)
ystoi naidvargui ym bn daa
azaa (180.235.168.60)
ed nar ern chadahguin bna l daa mordohiin hazgai gedeg shig l sanuulga uguud bhad l aldaa gargaal bhiin