
Лондонд болж буй 22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид оролцож байгаа билээ. Одоогийн байдлаар гурван төрлийн дүн гараад байгаа юм байна. Бага насны ангилалд өрсөлдсөн Г.Тэмүүлэн маань "Хоёртын Тоолол" цээжлэх төрөлд Дэлхийн Шинэ Рекорд тогтоож алтан медаль хүртлээ. "Нэр, зүс царай" болон "Тооны Марафон" төрөлд 4-р байрт орсон байна. Дунд насны ангилалд өрсөлдсөн Б.Намуунтуул "Хоёртын тоолол" болон "Тооны Марафон" төрөлд Дэлхийн 2 шинэ дээд амжилт тогтоож 2 алтан медаль хүртлээ. Мөн Тооны Марафон төрөлд Ерөнхийгөөр (Насанд хүрэгчид+Дунд нас+Бага нас) мөн 1 мөнгө нийт 3 медалийн болзол хангалаа. "Нэр, царай" цээжлэх төрөлд 4-р байрт орлоо. Дунд насны ангилалд өрсөлдсөн Ц.Бат-Эрдэнэ "Хоёртын тоолол" болон "Тооны Марафон" төрөлд Б.Намуунтуулын дараа орж 2 мөнгөн медаль хүртлээ. Багаараа эхний өдрийн байдлаар Герман улсын дараа 2-т орлоо. Ингээд тамирчиддаа амжилт хүсэе.
Сэтгэгдэл (3)
hi (112.72.13.86)
ymar mundag um be
mongol (202.126.89.251)
баяр хүргэе
allakh (202.179.20.183)
Манайхан сайн шүү иймэрхүү хүмүүсээ сайн дэмжээд өгөөсэй манай бизнесийнхэн болоод төр засаг огт хэрэггүй зүйлд мөнгө цацаад байх юм байна лээ. Та нартаа амжилт хүсье.