З.Занабазар аваргаллаа

Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээнд З.Занабазар аваргалж, алтан медаль хүртлээ. ОУХМ З.Занабазар энэ онд Азийн өсвөрийн аварга цол хүртэж, ХБНГУ-ын Дормунд, Казахстаны Тараз хотод болсон олон улсын тэмцээнээс алтан медаль зүүсэн өсөх ирээдүйтэй тамирчин юм. Тус тэмцээнд манай орноос Нийслэлийн шигшээ багийн дасгалжуулагч П.Чулуунбаатараар удирдуулсан 15 өсвөр бөх барилджээ. Алдарт бөх В.Сайтиевийн хэлсэн “Өөрийгөө ялсан хүнд хүч тэнхээ ирдэг” гэсэн үгийг уриа болгосон тэмцээнд Бельги, БНСУ, Иран, Казахстан, Монгол, Тажик, Узбек, ХБНГУ-аас гадна ОХУ-ын бүрэлдэхүүний Буриад, Дагестан, Ингушет, Тува, Хакасс, Чуваш зэрэг бүгд найрамдах улс, муж, хотуудын 348 өсвөрийн бөх өрсөлдсөн байна.

Тэмцээний дүн: 38 кг
1.Антон Якименко /Красноярскийн хязгаар/
2. Ерболат Рахманов /Казахстан/
3. Муслим Мехтиханов /Дагестан/
3. Тохтогул Уул /Киргиз/

42 кг
1. Рыскелды Аскамбаев /Казахстан/
2. Жавохир Иристаев /Казахстан/
3. Шерзод Шамсутдинов /Узбек/
3. Ербол Дильмагамбетов /Казахстан/

46 кг
1. Гуломжон Абдулаев /Узбек/
2. Разамбек Жамалов /Дагестан/
3. Хан Виктор /Хабаровын хязгаар/
3. Эмами Йонес /Иран/

50кг
1. Ахмед Мажидов /Дагестан/
2. Еркебулан Борангалиев /Казахстан/
3. Руслан Жендаев /Красноярскийн хязгаар/
3. Дархан Калкенов /Казахстан/

54 кг
1. Занданбудын Занабазар /”Арслан” клуб/
2. Гачахан Аскеров /Ханты-Мансийскийн автономит тойрог/
3. Мухамбет Каутбек /Казахстан/
3. Уулу Курманбек /Киргиз/

58 кг
1. Дин-Ислам Ажиев /Дагестан/
2. Мунзук Шораан /Тува/
3. Муслим Мускаев /Дагестан/
3. Антон Евдокиев /Буриад/
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)