Чөлөөтийн эмэгтэй тамирчид гурван медаль хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээнээс манай эмэгтэй тамирчид гурван медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаанд Монголын есөн бөх хүч үзсэнээс 51 кг-д ОУХМ Э.Сумъяа, 59 кг-д Т.Мөнхтуяа нар мөнгөн медалийн эзэн болсон байна. ОУХМ Э.Сумъяа эхний тойрогтоо хийлж, удаах тойрогт Унгарын Денес Мерседесийг цэвэр ялсан ч алтан медалийн төлөө барилдаанд Японы Марека Шидочид 5:8 онооны харьцаагаар дийлджээ. Т.Мөнхтуяагийн хувьд Украин, Унгарын бөхийг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Юлия Раткевичид хожигдсон байна. Тэмцээний 72 кг-д өрсөлдөж хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Одончимэг эхний тойрогт гавьяат тамирчин О.Бурмаатай учраа таарчээ. Улмаар 5:4 онооны харьцаагаар дийлж дараагийн тойрогт Японы Хирое Сузукид дийлдэж хүрэл медалийн төлөө Казахстаны Эльмира Сыздыковатай барилдаж өвдөг шороодуулжээ.

Б.Сэлэнгэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (124.158.124.171)

    2013-12-05

    hezeeenii um beeee ungursun um bicheeed l