Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр ”Алтан медаль” хүртлээ

БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гран при” тэмцээний -100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр өчигдөр алтан медаль хүртлээ. Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө Украйны тамирчинтай шалгараад байсан юм. 
БНСУ-ын Чежү аралд болж буй 2013 оны жүдо бөхийн отгон “Гран при” тэмцээнд манай улс 19 тамирчин илгээсэн. Тэмцээний эхний өдөр арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ийн өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн. Ингэснээр манай жүдочид БНСУ-ын Чежүгийн “Гран при” тэмцээнийг хоёр алтан медаль дагуулсаар эх орондоо удахгүй ирнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)