
Монголын морин спорт уяачдын холбоо Олон улсын морин спортын удирдагчдын холбооны ажиглагч гишүүнээр элсчээ. Тус холбоо өнгөрсөн аравдугаар сард Парис хотноо хуралдаж, “Ажиглагч гишүүн” байж болно гэж шийдсэн байна. Энэ шийдвэрийн дагуу Монголын морин спорт уяачдын холбоо, Туркмены морин спортын холбоог санал нэгтэйгээр гишүүнээр элсүүлжээ. МСУХ нь үндэсний спортыг хөгжүүлэх, уяачдын эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Энэ байгууллага олон улсад данстай болсноор монгол морьд дэлхийн хэмжээний уралдаанд оролцож, шандас сорих боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл (0)