Самбар хагарснаас тоглолт хойшиллоо
- 2013-12-09
- Спорт
- 0
Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн хуваарийн дагуу баасан гаригт гурван тоглолт болох байсан ч Спортын төв ордны сагсан бөмбөгийн самбар хагарсан шалтгаанаар нэг тоглолт боллоо. Тоглолт “Говь-Алтай Монторх” болон “Увс Эрдэндрийлинг Ригс” багийн хооронд өрнөж, 109:91 харьцаатай “Эрдэнэдрийлинг”-ийн ялалтаар өндөрлөсөн юм. Тоглолт эхнээсээ л хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багийн давамгайлал дор өрнөж, тэд улирлын гурав дахь хожлоо авсан. Багийн тоглогчдоос С.Өрнүүнбилэг 26 оноо, 15 удаагийн самбараас бөмбөг авалт, С.Эрдэнэдалай 20 оноо, 10 самбар, Chris Moore 12 оноо, зургаан блок, Б.Баяр бат зургаан оноо, 10 оновчтой дамжуулалт, Кори Бетеа 17 оноо авчээ. Харин “Говь-Алтай МонТорх” багаас Н.Нямбаяр багаа тэргүүлэн 26 оноо, найман самбар авсан бол, Quinton McDuffi e 22 оноо, найман сам бар, Б.Батзолбоо 18 оноо, найман сам бар, есөн бөмбөг таслалт хийж, трибль дабль хийх тун дөхжээ. “МонТорх” багийн хувьд бүрэлдэхүүнээ сайжруулахаар хэд хэдэн монгол тоглогч, легионер тамирчин авчрахаар ажиллаж байгаа гэдгийг дасгал жуулагч Ж.Отгондарь дуулгасан юм. Энэ тоглолтын дараа “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “Сүхбаатар SBL Хүлгүүд” багууд тоглох байсан ч бие халаалтын үеэр “Аравтууд” багийн легионер тоглогч Виллиамс тохолт гүйцэтгэх үер самбар хагарч, тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.





Сэтгэгдэл (0)