
Майкл Жорданы “Space Jam”, Шакил О’нилын “Blue Chips”, Рей Аллены тоглосон “He got a game” гээд НБА-н супер оддын тоглосон кинонууд цөөнгүй бий. Хамгийн сүүлд Кевин Дурант “Thunderstruck” нэртэй бүрэн хэмжээний кинонд тоглосон билээ. Харин Леброн Жеймсийн хувьд сүүлийн хэдэн жилд шоу бизнес, рекламны ертөнцөд хамгийн эрэлттэй нэгэн байсан ч бүрэн хэмжээний кинонд хараахан тоглож амжаагүй байсан юм. Тэгвэл ирэх зун тэрбээр жүжигчин Кевин Харттай хамтран инээдмийн кинонд тоглохоор болжээ. Жүжигчин Кевин Харт өөрийн уран бүтээлийн багтайгаа хамтран киноны зохиолыг бичиж байгаа аж.
Сэтгэгдэл (0)