
Мэргэжлийн муай-тай боксын тамирчин Б.Гантогтох энэ сарын 28-нд Хонконгт болох KF-1 холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Тэрбээр Таиландад дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамтаар бэлтгэлээ базааж байгаа юм. Б.Гантогтох өнгөрсөн аравдугаар сард Дэлхийн мэргэжлийн боксын зөвлөлөөс зохион байгуулсан WBC холбооны залуучуудын дэлхийн аваргын төлөө өрсөлдөн наймдугаар үед эмчийн магадлагаагаар хожигдсон. Харин өнгөрсөн сарын 16-нд болсон чансаа ахиулах тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж чансаагаа ахиулсан билээ. Өнгөрсөн пүрэв гаригт Таиландын Кох Пранг Ан аралд болсон чансаа ахиулах тулаанд Б.Гантогтох, Тайландын тамирчинг II үед нь хүнд цохилтод оруулан ээлжит ялалтаа авснаар KF-1 холбооны хөнгөн жингийн аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон байна.
Сэтгэгдэл (0)