
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн довтлогч А.Мөрөн өдгөө Лаос улсад явна. Монголын анхны мэргэжлийн хөл бөмбөгчин болохоор хичээж буй тэрбээр энэ сарын 9-нд тус улсын “Lao Toyota FC” багт шалгуулжээ. Улмаар тус багийн ерөнхийлөгч манай тамирчинд санал тавьсан байна. Харин А.Мөрөнгийн менежер, “Sumida Ulaanbaatar” клубийн ерөнхийлөгч Такаши Моримото “Түүнд Лаосын багаас санал тавьж буй нь сайн хэрэг. Гэхдээ бид Таиландын нэгдүгээр зэрэглэлийн шилдэг багуудын нэг “Krabi FC”-д шалгуулах бодолтой байгаа. Хэрэв тайландчууд түүнийг сонирхохгүй бол “Lao Toyota FC”-тэй гэрээ байгуулна” хэмээжээ. Өдгөө 24 настай, АНУ-д суралцдаг А.Мөрөн өнгөрсөн сарын 10-нд Тайландын хоёрдугаар зэрэглэлийн клуб “Rangsit FC”-д шалгалт өгсөн ч эрүүл мэндийн байдлаас тэнцээгүй юм.
Сэтгэгдэл (2)
bay (83.84.183.64)
ene zaluug demjih yumsan mongoldoo hol bombog hogjuuleh sen dee,sportiin haan shuu dee
(103.26.194.108)
togloltiig ni doorh http://Cash4Visits.com/ref.php?refId=305204