Өсвөрийн жүдочид медалийн хур буулгалаа

БНХАУ-ын Хайнань хотод өсвөрийн жүдочдын Азийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 22 орны жүдоч өрсөлдсөнөөс манай улсын тамирчид хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Мөнгөө, 81кг-д Э.Мөнхжаргал нар алтан медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдийн 48кг-д Э.Энхрийлэн, 57кг-д Б.Хулан, -70кг- д Н.Хонгорзул нар мөнгө, -52кг-д Алтанцэцэг, 63кг-д Даваасүрэн нар хүрэл медаль зүүжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)