Деннис Родман БНАСАУ-ын багийг дасгалжуулахаар болжээ
- 2013-12-16
- Спорт
- 0
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Деннис Родман ирэх долоо хоногт БНАСАУ-д зочлохоор болжээ. Энэ нь түүний гурав дахь удаагийн айлчлал бөгөөд энэ сарын 19-23-нд тус улсын сагсан бөмбөгийн багийг дасгалжуулах юм байна. БНАСАУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн дарга Ким Жөн Унтэй хувийн дотно харилцаа тогтоосон Деннис Родман ирэх сарын 8-нд Ким Жөн Уны төрсөн өдөрт зориулан БНАСАУ-д сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд Америкийн сагсан бөмбөгийн холбооны зодог тайлсан болон залуу тамирчид баг бүрдүүлэн БНАСАУ- ын багтай тоглох аж. Тоглолтыг Английн “Paddy Power” компани зохион байгуулахаар болсон байна. Д.Родман өнгөрсөн есдүгээр сард БНАСАУ-д очихдоо Ким Жөн Унтай хамт сагсан бөмбөгийн тэмцээн үзжээ.
Сэтгэгдэл (1)
зочин (202.21.112.202)
хүнийбэтгэсэн мэдээ хуулж тавихдаа байгууллага мэдээ бэтгэсэн хүний нэрийг дурдаж байна уу. МОНЦАМЭ