Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од түрүүлжээ

Японы Хофу хотноо жил бүр уламжлал болгон зохиодог Хофу Ёмиюри марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од түрүүлжээ. Арванхоёрдугаар сарын 15 буюу өчигдөр болсон 44 дэх удаагийн энэхүү олон улсын тэмцээнд 4030 тамирчин 42,2 км-ийн зайд өрсөлдсөн байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Од хоёр цаг есөн минутийн (2:09:00) амжилтаар тэргүүн байр эзэлсэн байна. Тэрээр 2010 онд 2:14:49, 2011 онд 2:11:56 цагийн амжилтаар Хофу хотноо болдог марафон гүйлтийн тэмцээнд түрүүлсэн юм. Энэ удаагийн тэмцээнээр хоёр минут таван секундээр (02:05 минут) амжилтаа ахиулсан байна. 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • sain bn (103.9.90.130)

    2013-12-17

    bayr hurgie zaluu min mongoliin baharhakl shuu chi

  • Зочин (103.9.90.98)

    2013-12-16

    баяр хүргэе, үнэхээр олон жилийн агуу хөдөлмөр шүү, мөн асар их тэсвэр тэвчээр

  • (202.170.68.162)

    2013-12-16

    мундаг юмаа