Улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөх барилдана

Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан билээ. Эртний түүхт монгол түмний эв эе хичээн байж олсон тусгаар тогтнол хөгжил цэцэглэлд хөтөлж хүн төрөлхтний түүхийн буурал хуудсыг зузаалсаар 102 онтой золгож байна.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн түүхт ойг зон олноороо өргөн дэлгэр тэмдэглэсэн. Тэгш дүүрэн ойг тэмдэглээд өнгөрөх бус жил бүр санан сэрж, тусгаар тогтнолын үнэ цэнийг бүх нийтээр бахархан тэмдэглэж, эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулахаар болсон юм.

Үүний нэг нь улс, аймгийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн барилдааныг жил бүрийн энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж хэвшлээ.

Тухайн жилдээ гаргасан амжилтаараа эхний 128-д багтсан, шилдэг бөхчүүдийн шижигнэсэн барилдаанд түрүүлсэн бөхөд “Ерөнхийлөгчийн цом”-ыг гардуулна. Барилдаан  уламжлал ёсоор 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • anhaa (202.21.106.104)

    2013-12-17

    zaalnii avraga sanjaa turuuleh uu..... zuleg nogoon devjeenii avraga munhbat erhembayar turuuleh uu gedeg ain