Г.Эрхэмбаяр оны шилдэг тамирчинд багтлаа
- 2013-12-20
- Спорт
- 0
Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос 2013 оны спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгын дүнг өчигдөр танилцууллаа. Олон улсын жишгийн дагуу тухайн жилийн шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг эл уламжлалыг Монголд 1990-ээд оны дундаас эхлүүлсэн юм. МССХ спортын шилдгүүдийг шалгаруулахдаа энэ жил анх удаа спорт холбоодын саналыг хүлээж авч, МССХ-ны Ажлын хэсэг, спорт холбоодын саналыг нэгтгэн боловсруулжээ. Энэ оны спортын шилдэг баг, тамирчин, дасгалжуулагчийн шалгаруулалтад 27 тамирчин, дөрвөн баг, 10 дасгалжуулагчийн нэр дэвшсэн байна. Ингээд шидгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож, саналаа ирүүлжээ. Өмнө нь энэхүү саналаар тодорсон тамирчдыг тухайн жилийн “Бөртэ чоно” наадам дээр зарлан, тодруулдаг байсан бол энэ удаа МССХ шилдэг долоон тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагчийн нэрийг урьдчилан зарлаж, шилдгийн шилдэг гурван тамирчин, “Бөртэ чоно”-ын эзэн дасгалжуулагчийн нэрсийг нууц хэвээр үлдээлээ. Ингээд энэ оны шилдэг тамирчдыг танилцуулж байна.
- Готовдоржийн ӨСӨХБАЯР /Уулын спорт/.
- Гунаажавын ЭРХЭМБАЯР /Үндэсний бөх/.
- Эрдэнэчимэгийн СУМЪЯА /Чөлөөт бөх/.
- Бат-Очирын СЭР-ОД /Хөнгөн атлетик/.
- Очирбатын НАСАНБУРМАА /Чөлөөт бөх/.
- Ганзоригийн МАНДАХНАРАН /Чөлөөт бөх/.
- Дашдаваагийн АМАРТҮВШИН /Жүдо бөх/.










- Готовдоржийн ӨСӨХБАЯР /Уулын спорт/.
- Гунаажавын ЭРХЭМБАЯР /Үндэсний бөх/.
- Эрдэнэчимэгийн СУМЪЯА /Чөлөөт бөх/.
- Бат-Очирын СЭР-ОД /Хөнгөн атлетик/.
- Очирбатын НАСАНБУРМАА /Чөлөөт бөх/.
- Ганзоригийн МАНДАХНАРАН /Чөлөөт бөх/.
- Дашдаваагийн АМАРТҮВШИН /Жүдо бөх/.











Сэтгэгдэл (3)
tenegt (202.131.232.150)
judo-iin uranceceg, boxiin monh-erdene nar yaasiim be
zochin (1.11.75.14)
bokcooc shildeg baixgvi ya
zochin (103.26.194.30)
bayar hurgie.