
Манай улсын чөлөөт бөхийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх урилга ОХУ, Польш, Азарбайжан, Францаас иржээ. Энэ нь тамирчдын хувьд туршлага судлах сайхан боломж болох юм. Мөн Монголын чөлөөт бөхийн холбооноос ирэх жилийн тэмцээний хуваариа гаргасан байна. Ирэх онд чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй багууд дэлхийн цомын тэмцээнд оролцох бол дотоодод залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, “Mongolian open” олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Харин ирэх жил болох хүүхдийн олимпийн эрхийн тэмцээн Таиланд улсад болно. Монголын анхны хүүхдийн олимпийн аварга чөлөөт бөхийн тамирчин байсан учраас өсвөрийн тамирчдад нэлээд хариуцлага ирж буйг багш дасгалжуулагчид нь онцолж байв.
Сэтгэгдэл (0)