Монгол улсын начин Болдпүрэвийн Сугаржаргал Бүстэй барилдааны Дэлхийн аварга боллоо
- 2013-12-23
- Спорт
- 0
Арванхоёрдугаар сарын 19-22-нд Беларусийн нийслэл Минск хотод бүстэй барилдааны үнэмлэхүй жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай улсаас “Женко” клубийн тамирчин ОУХМ Болдпүрэвийн Сугаржаргал барилдаж үнэмлэхүй жингийн дэлхийн аваргын алдрыг хүртсэн байна.Тэрээр энэ онд оролцсон ихэнх тэмцээнээсээ медаль авлаа. Тэрбээр зургадугаар сард ОХУ-ын Казаньд болсон дэлхийн оюутны Универсиад их наадмаас алт, хүрэл медаль хүртэж анхны хос медальтан болсон бол цол гуншин дээрээ дэлхийн аварга цолыг нэмлээ.

Сэтгэгдэл (0)