Рональдогийн тоглосон сурталчилгааг гаргахыг хориглов

Бразилийн нэрт хөлбөмбөгчин Рональдогоор утсаар ярьж байгаа байдлаар зар сурталчилгаанд тогложээ. Рональдо найзтайгаа утсаар хэд хэдэн удаа ярих рекламыг Бразильд гаргахыг хориглосон аж. Тоглоом шоглоом хийж утсаар ярих реклам нь суурин утсыг сурталчилжээ. Эхлээд харахад энгийн мэт боловч сайн харах юм бол утсаар хязгааргүй ярихыг сурталчилсан аж. Хүүхдүүд шүтэн биширдэг хөлбөмбөгчнөө дууриаж, утсаар их ярих сөрөг нөлөөтэй тул сурталчилгааг гаргахыг хориглосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)