А.Мөрөн Тайландын багт тоглоно
- 2013-12-25
- Спорт
- 0
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч А.Мөрөн Таиландын хоёрдугаар лигийн “Краби ФЦ” багт тоглохоор болжээ. “Краби ФЦ” баг энэ жил Таиландын хөлбөмбөгийн холбооны хоёрдугаар лиг “Тай дивизион I”-д наймдугаар байрт шалгарсан байна. Таиландын хоёрдугаар лиг “Тайдивизион I” 18 багаас бүрдэж, 34 тойргийн тоглолтын дараа ялагч нь тодордог байна. Хоёрдугаар лигт эхний гурван байраар шалгарсан баг дэвшин, Таиландын хөлбөмбөгийн дээд лиг болох “Премьер лиг”-т тоглодог ажээ. Б.НОМУУН

Сэтгэгдэл (1)
Зочин (124.158.88.10)
33. TMG