Өсвөрийн шатарчид ДАШТ-д манлайлж байна

АНЭУ-ын Аль Айн хотноо өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэ сарын 18-нд эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан насны 12 ангилалд 120 орны өсвөрийн 1800 шилдэг тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас Монголын шатрын холбооны ерөнхий найрийн бичгийн дарга Т.Батсайханаар удирдуулсан 39 тамирчин оролцож байгаагаас бага насанд хоёр тамирчин тэргүүлэгчдийн эгнээнд явж байгаа юм. Найман өргийн дараах байдлаар охидын найман насанд 2013 оны Ази тивийн аваргын мөнгөн медальт Б.Мөнгөнзул долоон оноотой тэргүүлж байна. Уг ангилалд Энэтхэгийн тамирчин Б.Мөнгөнзултай адил долоон оноотой яваа бол Энэтхэг, БНХАУ, ОХУ-ын зэрэг дөрвөн тамирчин 6.5 оноотой удаалжээ. Мөн хөвгүүдийн найман насанд Г.Амартүвшин тэргүүлэгчдийн эгнээнд явна. Тэрбээр 6.5 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.72.247.247)

    2013-12-26

    Баяр хүргэе