Ц.Чинзориг дайчин бөхөөр тодорчээ

ОХУ-ын Дагестаны Каспийск хотноо энэ сарын 23-24-нд чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд 1996-1998 онд төрсөн өсвөрийн бөхчүүд зодоглосон байна. Оросын бүс нутгуудаас гадна Азербайжан, Казахстан, Украин, Монгол, Тажикистан, Латви, Беларусь зэрэг орны тамирчид хүч үзсэн тэмцээний 54 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Чинзориг хүрэл медаль хүртжээ. Тэрбээр мөн дайчин бөхийн шагнал авсан байна. Тэмцээний шилдэг техниктэй бөхөөр 120 кг-д түрүүлсэн Хойд Осетийн Георгий Ногаев тодорчээ. Тэмцээнд аваргалсан бөх 20, мөнгөн медальтан 15, хүрэл медаль хүртсэн тамирчин 10 мянган рублиэр шагнуулсан байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Отгоо (203.194.114.145)

    2013-12-31

    боломж байна амьжилттай байна