Д.Ганзориг Азийн шилдэг дасгалжуулагчаар тодорчээ

Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарын олон арван шилдэг тамирчин төрүүлж, Монголын ширэн бээлийтнүүдийг дэлхийн тавцанд нэр алдраа цуурайтуулах замд хөтөлж Монголын боксын спортод үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг 2013 оны Азийн шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ. Энэхүү мэдээг Азийн боксын холбооноос Монголын боксын холбоонд ирүүлсэн байна.

2013 оны туршид баг тамирчдаа удирдан оролцсон бүх тэмцээнд амжилттай оролцсон тул Д.Ганзориг багшийн хөдөлмөрийг ийнхүү үнэлжээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)