“Хөдөлмөрийн баатар”, “Олимпийн аварга” У.Мөнх-Эрдэнэ

Ур чадвар, зан авир, гадаад төрх, ясны чанар гээд олон зүйлээр бусдаас ялгарч чадах боксын спортын ганц тамирчин бол Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ. Даруухан төрхтэй энэ хүүтэй 2004 оны хавар Спортын төв ордны бэлтгэлийн танхимд сурвалжлах ажлаар явж байгаад мэнд мэдсэн удаатай. Хөлсөө бөнжигнүүлэн, олон ялалт авчирсан ширэн бээлийгээ тайлж зогссон тэр хүүтэй мэнд зөрснөөс хойш яг арван он улирчээ. Тэр цагаас хойш залуу боксчин маань олон ширэн бээлийг дэлхийн дэвжээнд элээсэн биз ээ. Ийнхүү мэнд зөрөх агшинд У.Мөнх-Эрдэнэ Зүүн- Азийн аваргын алт, Азийн аваргын хүрэл, Дэлхийн аваргын шилдэг 8-д багтаж, монголоос нэр нь хальж, дэлхийн шилдгүүдтэй аль хэдийнээ гар зөрүүлчихсэн 22-хэн настай залуу байв.

Түүнээс хойш олон тэмцээн наадамд эрхэм дүүгийн дээлийн захыг мушгиж суужээ. Ямар сайндаа л Бээжингийн олимпийн медалиас мултархад нь нулимс унагаж суухав дээ. Уг нь монголчууд Бээжингийн олимпоос хос алт, хос мөнгөн медаль авсан гайхамшигт түүхийн амьд гэрчийнх нь нэг би болж үлдэж байгаа хэрэг шүү дээ. Төрийн гурван өндөрлөг нь хүртэл халамцуухан төв талбайдаа найгаж зогссон гэхээр аргагүй их догдлол бахархлыг монголчуудад авчирсан хэрэг. Гэсэн хэдий ч нэг хэсэгтээ л У.Мөнх-Эрдэнийн медалиас мултарсан агшин санаанаас гарахгүй байж билээ. Хувь уран бүтээлчийн хувьд олимпийн алт авсан Э.Бадар-Ууган, мөнгө авсан П.Сэрдамба нарын урсгасан хөлс У.Мөнх-Эрдэнийн урсгасан хөлс хүчний гуравны нэгд ч хүрэхгүй санагдсан учраас надад дэндүү хайран санагдсан юм, үнэнийг хэлэхэд. Түүнээс биш олимпийн алт, мөнгөн медаль гэдэг том хувь заяа. Бээжингийн олимпоос медаль хүртэж чадаагүй тухай янз бүрийн тайлбар хийж л байсан. Чухам өөрийнх нь амнаас сонссон биш, би алийг нь онцлох билээ. Харин ойрынх нь нэг хүний хэлснээр “тэмцээн болохын урьд шөнө У.Мөнх-Эрдэнэ гэгэлзсэн үү, яасан нойр муутай хоносон” хэмээн батлан хэлж байсныг сайн санаж байна.

Арван оны өмнө Спортын ордонд таарснаас хойш тэр гурван олимпийн тоос үзэж, дэлхийн аваргын хошой хүрэл медаль хүртэж, Азийн аваргаас ч алт гээд түүний амжилт улам л дээшилсээр өнгөрөгч дэлхийн аваргатай золгосон. Түүнийг Алма-Атад болсон дэлхийн аваргад явуулах эсэх тухай яриа дэгдсэн. Түүний жинд өрсөлдөөн их байсан. Тиймээс тэр сорилго тулаанд орно орохгүй гэх зэргээр хар цагаан хэл ам дагуулсаар дэлхийн аваргын тэмцээнд жингээ төлөөлсөн. Дэлхийд жиндээ чансаагаараа тэргүүлээд байсан тамирчинг сорилго тэмцээнд оруулах ёсгүй хэмээн түүний багш Гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд хэлж байсан.
     
Зовлон үзсэн тамирчин, дасгалжуулагч тэрээр “У.Мөнх-Эрдэнэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа. Гэтэл энэ хүнийг ДАШТ-д оруулахын тулд заавал сорилгод оролцуулна гэсэн шаардлага тавьж байна. Энэ жинд Монголд У.Мөнх-Эрдэнэтэй эн зэрэгцэх хүн байхгүй. Тиймээс би түүнийг сорилгод оруулаагүй юм. У.Мөнх-Эрдэнийн жинд ДАШТ-д орох З.Энхзоригийн хувьд дэлхийн чансаад нэрээ бичүүлж үзээгүй. Олимп, дэлхийн аваргын тэмцээнээс ямар ч медаль авч үзээгүй, нэр нь гараагүй тамирчин. Ийм байтал дэлхийд данстай тамирчинтай жишч болохгүй” хэмээн батлан хэлж байв. Өөрөө ч тэр хэвлэл мэдээллээр албан ёсны байр сууриа илэрхийлж байсан.
   
Ийм дуулиан дунд аяны дөрөө авсан болохоор дэлхийн аваргын төлөөх түүний тоглолтуудыг мөн л догдлон үзсэн хэрэг. Тэр тусмаа хүмүүсийн шахалт дарамтыг алтан медалиар ташуурдаасай гэж цагаахан залбирч суусан. Яахав ээ, арай ч Бээжингийн олимпид ялагдсан шигээ урам хугласангүй, хүрэл медалийн эзэн боллоо. Дэлхийн аваргын хошой хүрэл медаль гэдэг бага юм биш, тэгээд ч хожигдож буудаг мөнгө биш, хожиж авдаг хүрэл медалийн үнэ цэнэ гээд өөрийгөө тайвшруулчихаж байгаа юм. Харин түүнийг дэлхийн аваргаас эх орондоо ирэхэд нь битүүхэндээ Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй шагнал хэзээ өгөх бол гэж нэг хэсэг харлаа. Манай хэвлэл мэдээллийн салбарынхан ч “Мөнх-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар өгөх гэнэ” хэмээн таамаг мэдээлэл тараав. Үнэн хэрэгтээ түүнд Хөдөлмөрийн баатар өгөөгүй л дээ. Гэхдээ миний ижил ийн горьдож байсан хүмүүс олон байсан нь дуулиан тарихад хүргэсэн хэрэг. Тэр тусмаа миний ажилладаг салбарт миний ижил бодолтой явдаг хүн нэг бус байгааг би хэвлэлийн мэдээ сэлтээс төвөггүйхэн анзаарч, битүүхэн дотроо баярлаж суусныг нуух юун. Тэр ч бүү хэл орой ажлаа тараад харих замд ч, нийтийн тээврээр зорчигдын дунд ч ийм яриа байсан нь баярлахад хүргэсэн учраас үзэг цаас нийлүүлэхдээ тулсан хэрэг. Уг нь төрөөс салбар салбарын шилдгүүдэд шагнал урамшуулал өгч л байх юм. Гэхдээ дэлхийн дээвэрт төрийн соёмбот тугаа мандуулж чадсан нь хэд билээ дээ.  Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд арав гаруй жил цоллуулж, дэлхийд дээгүүр эрэмбэтэй энэ боксчин залууг яагаад дутуухан үнэлээд байна вэ гэх бяцхан гомдол төрж суусныг нуугаад яахав.
    
Өврийн сайхан хангай, Арвайхээр хотод төрж, Улаанбаатарт өсч торнисон түүний боксийн хөлс хүчээ шавхсан замналыг харахаар байнгын өгсүүр замаар, гэхдээ дандаа өсч дэвжиж явсныг нь бодохоор аргагүй бахархах сэтгэл төрдөг юм. Түүнтэй ганцхан удаа таарч мэнд мэдсэн гэдгээ би дээр хэлсэн. Ах дүү, ураг төрөл, анд найз гэсэн амь татуу сэтгэл огт байхгүй гэдгээ энд хэлэх хэрэгтэй байх. Зүгээр л түүнийг ялахад нь хамт ялж, ялагдахад нь хамт ялагдаж явдаг фенүүдийнх нь нэг. Олонхи фенүүдээс ялгарах нэг чанар нь гэвэл би уран бүтээлч юм. Өөр юу ч алга. Арван хэдтэй хөвүүн боксын спортын өндөр үүдийг өргөн орж ирж байсан цагаас хойш бараг 20 он улирах нь. У.Мөнх-Эрдэнийг Афины олимпод явахад би бүр хөдөө ямар ч мэдээлэлгүй газар амарч байсан учраас дээлийнх нь захыг мушгиагүй юм даг. Сүүлд сонсох нээ ялагдал хүлээсэн байсан. Харин Бээжингийн олимп бол олон монголчуудыг баяруулсан, бас гуниглуулж чадсан. Учир нь монголчууд бидний дундаас хоёр алтан медаль, хоёр мөнгөн медалийн эзэн тодорсон нь яахын аргагүй үндэсний хэмжээний бахархал болсон. Нөгөө нь гэвэл хүрэл медалийн төлөө тоглосон нэрт боксчин У.Мөнх-Эрдэнэ ялагдсан нь үндэсний хэмжээнд харуусах сэтгэл төрснийг сайн мэдэж байна.
    
Харин Лондонгийн олимп бол түүний хувьд хоосон ирэх эрхгүй наадам байсан. Яагаад гэхээр тэрээр 30 насны босгоор давж, бяр жигдрэхээс гадна ухааны ур жагссан ийм насанд хүрсэн байлаа. Бяр ухаан жагсахын зэрэгцээ түүний арав гаруй жилийн туршлага гэдэг бол юугаар ч сольж үнэлшгүй зүйл байсан нь мэдээжийн хэрэг. Хамгийн том учир шалтгаан нь олон наадамд дээлийнх нь захыг хар зөнгөөрөө мушгиж суусан монголчуудын итгэл байсныг тэр мартаагүй нь лавтай. Тэр мартах ч хүн биш. Тэгээд ч ард түмэн түүнийг олимпийн аварга болно гэдэгт өндөр итгэлтэй байсныг бас л сайн мэдэж байна. Тийм дээ ч тэр, ард түмний их итгэл сэтгэлийг өндөрт өргөж, өөрийн уйггүй хөдөлмөр, авъяас билгээрээ хүрэл медалийг эх орондоо авчирсан. Бага юм биш, 30 настай боксын спортын тамирчин бүрт тохиолдох тавилан биш. Гэхдээ түүнд 2016 оны зуны олимпоос медаль шүүрэх шаанс ч бий, итгэл найдвар ч бий. Саяхан тэрээр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Ахиад олон олон тэмцээн хүлээж байгаа”-гаа даруухан хэлсэн ч байна лээ. 2013 онд 31 настай дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдэж, дэлхийн аваргаас 10-хан хоногийн бэлтгэлтэй хүрэл медаль авчирч байгаа залуу 2016 онд 34 настай олимпийн аварга болоход эргэлзэх хэрэггүй биз. Спортын ертөнцийнхөн төдийгүй олонхи хүмүүс түүнийг боксын холбооны хавчлага шахалтан дунд байдаг гэдгийг хэлдэг. Лавтай дэлхийн аваргын тэмцээнд явахдаа 10-хан хоног бэлтгэл хийсэн бол Армийн аваргад явахдаа хувиараа бэлтгэл хийгээд явсан байх жишээтэй.
     
Аливаа хавчилга, шахалт нь өөрийн амжилтын их дөрөөнд хөллүүлдэг тал ч бий. Энэ нөлөөлөл ч У.Мөнх-Эрдэнээс цухалзаж байдгийг нуух юун. Юутай ч ирээдүйн Хөдөлмөрийн баатар 2016 оны олимпийн аварга болох ерөөл тавьж, энэхүү хөрөг тэмдэглэлийг өндөрлөе.

С.Ууганбаяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (38)

  • zochin (103.26.194.122)

    2014-01-12

    Serdamba badar-uugan nar yasan.Tamirchind sar bur mungu olgodog bolsnoos hoish shuud boksoo hayaad hurgan darga bolood tag.Bas tegeed enig darah sanaatai.Uneheer daichin zaluu ym shu.Amjilt.

  • зоч (203.194.114.205)

    2014-01-11

    муидаг тамирчии баатар цол өг дөө ерөихийлөгчөө бадаруугаи сердамба хоёр хавчихаа боль доо илүү хөлс урсгасаи тамирчи шүү тр хоёр 30 гартлаа тулалдаж чадаагүй

  • (202.179.20.186)

    2014-01-10

    Би гэр бүлээрээ энэ сайхан хүүгийн фэн нь шүү. Аварга бол аварга л байдаг юм байна.

  • ***** (141.65.160.201)

    2014-01-09

    Hugiin nowshnuud bh yumaa. Mongold Munh-Erdene shig daruuhan tamirchin bi law haraagui. Iim huniig ***** huriliizaar ni duudaj baidag. Yahaw ter tiim baij boloh l yum. Tegwel chi bid ch gesen bugd erliizuud. Tiim bolood l iim zawaan umhii uner hanhalsan comment uldeej baigaa bh. Erliiz erliizdee chi uuruu bol hujagiin erliiz! Munh-Erdene bol jinhene Tamirchin. Hudulmuriin baatar ch genuu ter balai tsol hergemiig ni awsan awaagui olon hunii Baatar!

  • fgfgf (202.179.7.6)

    2014-01-09

    argagyi l hariin tsus daa mongolchuud bitgii *****

  • za (182.160.35.41)

    2014-01-08

    jinhen baatar

  • tek (103.10.23.21)

    2014-01-08

    2008 oni abarga ha bna batlaach neg hvnees asuuj bna jinhen abarga tubshunbayr shig batlaach

  • tek (103.10.23.21)

    2014-01-08

    sain tamirchin minii hubd baatar

  • neereen ene tamirchin agyy?.... (192.134.245.35)

    2014-01-07

    ene tamirchin zaluu bol argagyi l agyy tamirchin gedegeen bidned haryylsan bys yy?yagaad sagnal yramsyylal ni toirood baigaag ard tymen hychtei helelzeh chag ni boljee?....terbeer ireedyid 2016 ond ch abraga bolohod baig gehgyi zaluu daa!!!!!ard tymen demjij ene saihan zaluug yramsyylaliig ni ikhe sportiig ni bainga demjij agyygiin ni haryylaad egeh chag ydahgyi dee>?....haraarai haralgan ter nertei baramnyyd aa!!!

  • france (88.177.156.243)

    2014-01-06

    Afrik mongoliin ***** odyyd mongold ix bainaa Sweetemotion- Sarnai, KIVI-Khaliunaa geed l

  • zochin (202.179.11.94)

    2014-01-06

    olimp.delxiigees alt awch baij baatar bolno shvv dee

  • zochin (202.179.20.162)

    2014-01-06

    Ene hvnd egeh estoi shagnaliin egeechee ene olon shagnal nvdee olohgvi bna amjilt hvsie chi sh vv

  • ай (202.179.11.202)

    2014-01-06

    мөнхэрдэнд хөдөлмөрийн баатар зохих ясны тамирчин элдэв юм хэлж бичсэнээс энэ таирчинг дэмжээд баатар цолоо өгөөсэй

  • Отгоо (202.21.113.139)

    2014-01-06

    Ёоо Баатар болцон юм болуу гэж баяраллаа шүү

  • (202.179.7.6)

    2014-01-06

    mongol ulsiihaa neriig delhiid manduulj yavaa tamichdaaraa baharhaj bana.Munkh-erdened ulam ih amjilt gargaarai...udahgui chinii hudulmuriig tur zasag unelj baatar ugnu gedegt itgej baina..

  • (202.179.7.6)

    2014-01-06

    mongol ulsiihaa neriig delhiid manduulj yavaa tamichdaaraa baharhaj bana.Munkh-erdened ulam ih amjilt gargaarai...udahgui chinii hudulmuriig tur zasag unelj baatar ugnu gedegt itgej baina..

  • би (202.179.20.240)

    2014-01-06

    бид ардчилсан оронд амьдарч байна хүнийг арьс өнгөөр ялгаварлахаа боль энэ хүн монгол улсын иргэн хүн шүү Эх орныхоо нэрийг энэ муу хэдэн бацаанаас өмнө гаргаж явсан байх шүү

  • би (202.179.20.240)

    2014-01-06

    Мөнхэрдэнэ Ясны тамирчин хүн шүү ёстой ард түмний баатар байхгүй юу одны тамирчдыг та нар харж байгаа биз дээ Бадарууган,Сэрдамба бүгд буулаа ш дээ тэд тамирчин л юм бол яаж гэмтэл авахгүй байхад суралцсан байх ёстой биз дээ ардчилсан ерөнхийлөгч минь ард түмэн минь Мөнхэрдэнэ гэдэг хүний хөдөлмөрийг х үнэлэх бизээ

  • irgen (92.240.179.29)

    2014-01-05

    Badaruugan serdamba bichee ba daa yanzana bitgii iim archaagui zan gargadaa gantshan temtseend orj az taarch avraga bolchood tiim l yum bol ta 2 Taison shig nasaarai boks toglooch yagaachgui beye toogood nas n boloogui baihad zodgoo tailaad tiim chadaltai yum bol odoo shuud toglooch

  • Amaka (103.26.193.17)

    2014-01-05

    Gaihaltai tamirchin gdgiig MGL baitugai delhii medeh bhoo er ni yavj yavj novshiin zang manaihan uursduu l gargadag

  • zochin (202.126.89.153)

    2014-01-05

    eleg negt mongol tumen baij yasan muuhai helj baihiin....soyolgui buduuleg humuus bas baih yumaa...Monherdened amjilt ...mongol hun gedegeere baharhaj amidrah heregtei shuu....

  • zochin (202.126.89.153)

    2014-01-05

    eleg negt mongol tumen baij yasan muuhai helj baihiin....soyolgui buduuleg humuus bas baih yumaa...Monherdened amjilt ...mongol hun gedegeere baharhaj amidrah heregtei shuu....

  • Dalai (202.179.10.94)

    2014-01-05

    Ene ***** hurliiz gej hutsaj bgaa ***** nuudaa uursduu yawj vh ta nar icheech MUnkh-Erdeniin umnu gishgeh tamirchin Mongold bhgvi bgaa ni vnen shvv de

  • Dalai (202.179.10.94)

    2014-01-05

    Ene ***** hurliiz gej hutsaj bgaa ***** nuudaa uursduu yawj vh ta nar icheech MUnkh-Erdeniin umnu gishgeh tamirchin Mongold bhgvi bgaa ni vnen shvv de

  • Монгол хүү (202.126.89.212)

    2014-01-05

    Жинхэнэ бор зүрхээрээ олон жил бэлтгэл байраа барьцаалан байж зардлаа гарган тэмцээн уралдаанд орж байсныг мэдэх юм.Ямар ч гэсэн Мөнх-эрдэнд амжилт сайн сайхныг хүсэн ерөөе

  • zochin (202.179.27.22)

    2014-01-05

    setegdeld p-geer ddudsan vg orson bna haaj baisan yumsan yasan be

  • ЯРИНПИЛ (202.179.27.22)

    2014-01-05

    ЭНЭ ОДОО АЗ ТААРЧ ГАНЦ УДАА ОЛИМПИД ОРОЛЦСОН БАДАР-УУГАН, СЭРДАМБА НАР БИЧСЭН ХЭРЭГ ҮҮ ТҮҮНЭЭС БИШ ЯМАР Ч МОНГОЛ ХҮН ИНГЭХГҮЙ, ЖАЛГЫН ҮЗЭЛЭЭ ОРХООЧ ЭЭ, ТА НАР ХЭЗЭЭ Ч МӨНХ-ЭРДЭНИЙН ӨМНӨ ГИШГИЖ БАЙГААГҮЙ, ГИШГИХ Ч ҮГҮЙ

  • (182.160.7.25)

    2014-01-05

    ЭНЭ МУУ АФРИКИЙН ЭРЛИЙЗ ШЭЭСИЙГ МОНГОЛООС АЛБАДАН ХӨӨЖ ГАРГА. ЭНЭ МУУ АФРИКИЙН ЭРЛИЙЗИЙН ТӨРСӨН ЭХ ОРОН НЬ АФРИК БОЛОХООС МОНГОЛ БИШ ЭЭ. МОНГОЛД ХАРИЙН ЭРЛИЙЗ ХЯТАД ЯПОН СОЛОНГОС АФРИКИЙН ЭРЛИЙЗ ШЭЭС НАРИЙН ТӨРҮҮЛЭЭД МОНГОЛ ЦУСАА БУЗАРЛАЖ БАЙГАА БУЗАР ЭМСҮҮДИЙГ ШАТААЖ АЛАХ ЮМСАН. ПИЗДА

  • enhee (37.130.224.21)

    2014-01-05

    setgel hudlugsun saihan niitlel bna.Ene huu massh hudulmurch,sshudraga hudulmurluj yvaa negen.Hudulmuriin baatar boloh ni enuuhend.Daanch shagnaluud ogthonch nudee oldoggui bolchihson yum daa..Ene huugees urssan huch hudulmur,hulsnii jing Uul baatariinhtai haritsuulbal ali neg huur,ailiin uudend tunasan boroonii shalbaag met baih bizee.

  • jjjjk (202.179.10.74)

    2014-01-04

    Sain tamirchin gedegt margahgui. Gehdee hud baatar tsolyg chin delhii olimfiin avraga bolson hund ugdug yum shuudee. Bayanmunh avraga l gehed olimfiin mungu,delhiin avragyn neg alt 2 mungu avsan yum shuudee. Deer ni sambyn delhiin avraga, ulsad undesnii buhuur 10turuulsen.Aimaar baigaa bizdee

  • (103.26.193.7)

    2014-01-04

    amjil xusie. xodolmoriin baatar bolooroi

  • zochin (103.26.194.251)

    2014-01-04

    nutgiin duudee amjilt husie

  • zochin (103.26.194.250)

    2014-01-04

    nutgiin duudee amjilt husie

  • (103.26.194.159)

    2014-01-04

    2016 ond yaj amjidgiin eriig nas uuliig tsas gej medehuu shine zaluu boxchidiin dund sorilgo temtssen zohion baiguulaad ertnees beldsen n deeree

  • zochin (103.26.193.18)

    2014-01-04

    Saya tursun nutagtaa Boksiin devjee beleglesen gesen.Bas l ukhaantai khuu yum.Demjij deeliinkh ni zakhiig mushgij yavdag jiriin neg demjigchiinkh ni khuvid demjij baina.ZAkh zeeliin khund ued sportoo orkhiogui boksiin delkhiin devjeend gantsaaraa ekh ornii neriig takhalj yavsniig ni bodood ch gesen baatar ugukh kheregtei.

  • ganbaatar (202.126.91.159)

    2014-01-04

    Beejingii olimpoos manai boksin bag 4 medaltai ireh bolomj baisan.1d Muhkerdene frantsig ylah buh bolomj baisan.2t Ehkezotig Kubaig ylaj yvsan onoo tentsuu baisan.

  • олимпийн аварга байлаа юу (202.72.245.179)

    2014-01-04

    Уг нь бичцэн л байхын бүх гавьяа шагналыг нь. Харин гарчигаа анзаараагүй бололтой.

  • selengees (202.179.11.94)

    2014-01-04

    amjilt