Д.Төмөрхүлэг, С.Ням-Очир нар 10 мянган ам.доллар авахаар боллоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны эхэнд таатай мэдээ дуулгалаа. Лондоны олимпиос хойш 2016 оны олимпийн эрхийн оноо цуглуулан, 2014 он хүртэл эрэгтэй, эмэгтэй долоон жингийн чансааг тэргүүлж буй 14 жүдочийг урамшуулж, жингээ тэргүүлсэн шилдгүүдийг 10 мянган ам.доллараар шагнахаар болжээ. Дэлхийн чансааг тэргүүлэгчдийг урамшуулж буй энэхүү мөнгөн шагналыг Монголын хоёр жүдоч хүртэх эрхтэй болж байгаа нь 66 кг-ын жингийн бөхчүүдээ чансааны оноогоор тэргүүлж буй ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-ын жингийн лидер, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар юм. Дэлхийн шилдгийн шилдэг жүдочдыг тэргүүлж, тогтмол амжилт гаргасан жүдочдыг дэмжих, тамирчдын дунд өрсөлдөөн бий болгох зорилготой эл урамшууллыг цаашид жил бүр олгож байх аж.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)