Тэмээн аялал зохион байгуулахаар болжээ

“Монгол аялал клуб”, “Guide” төвтэй хамтран нэг өдөр хоёр шөнө үргэлжлэх тэмээн аяллыг энэ сарын 11-нд зохион байгуулахаар болжээ. Аялал Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хөгнөхаан уулын тагтад орших түүхэн хийдийн ойролцоох таван хошуу малтай айлын гаднаас эхлэх юм байна. Тэмээтэй битүү цастай уулын амаар явж нэг өдөр үндэсний хэв маягаар амьдрах нь аяллын онцлог ажээ. Мөн оролцогчид эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцаж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, түүхэн үеэ эргэн таниулахад аяллын зорилго оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь онцолсон юм. Уг аялалд оролцохыг хүсэгчид онлайн болон өөрийн биеэр “Guide” төвийн байранд ирж бүртгүүлэх боломжтой аж.

Д.НЭРГҮЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)