
NBA шилдэг дасгалжуулагчдаар Торонто Рептосийн Двэйн Кесэй, Финикс Сансын Жефф Хорнасек нарыг нэрлэлээ. Өрнөдийн шилдгээр шалгарсан Жефф Хорнасек анхны жилдээ алхах дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ. Эрик Блэдсое, Горан Драгич гэсэн шилдэг жижиг тоглогчдийн хослолоор тэргүүлүүлсэн Финикс Санс баг Хорнасекийн удирдлаг дор дахин сэргэж байгаа. Ялангуяа өнгөрсөн сард тэд 13 тоглолт хийж 10-т хожиж, гурав хожигдсон гэсэн тун өндөр амжилттай байлаа. Харин улирал эхэлснээс хойш Санс 19-11 гэсэн амжилттай байгаа бөгөөд өрнөд бүсийн хүснэгтийн долдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Харин Дорнод бүсийн шилдэг дасгалжуулагчаар Торонто Репторс багийн Двэйн Кесэйг нэрлэлээ. Тэрбээр Торонто Репторс багийг гурав дахь жилдээ удирдаж байгаа юм. Торонто Репторс өнгөрсөн сард тийм ч өндөр амжилт үзүүлээгүй. Тэд 14 тоглолт хийснийхээ наймд нь хожсон юм. Гэхдээ найман хожлын зургаа нь айлын талбайгаас авсан хожил байгаа нь шилдэг үзүүлэлт болж байна. Мөн багийн тоглогчид бүгд жигд тоглолт үзүүлж байгаа.
Сэтгэгдэл (0)