
Италийн дасгалжуулагчдын холбооноос Владимер Петковичийг албан ёсоор халахыг Лациогоос шаарджээ. Петкович энэ улирлын дараа, Швейцарийн шигшээ багийн дасгалжуулагч болохоор гэрээ байгуулаад байгаа юм. Клубтэй ярилцаж тохиролцолгүй ийм гэрээ байгуулсан нь Лациогийн эзэн Клаудио Лотитог бухимдуулж хуулийн хүрээнд тэмцэхээр шийдээд байна. Мөн Петковичийг оруулахаар экс дасгалжуулагч Эдуардо Реяаг авчраад байгаа юм. Реяа өвлийн амралтаас хойш Лациог удирдаж байгаа бөгөөд Интертэй хийх тоглолтод багаа удирдаж анхны тоглолтдоо оролцоно. Гэхдээ Петкович өөрийгөө Лациогийн дасгалжуулагч хэвээр байгаа хэмээн мэдэгдэж байна. Харин Италийн дасгалжуулагчдын холбооноос энэ бүхнийг нэг тийш болгохыг шаардаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)