NBA-ийн тоглогч Чуквудиебере Мадуамбум Монголд газардлаа

Сагсан бөмбөгийн “SBL Хасын Хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнд NBA-гийн драфтын 2011 оны сонголт Чуквудиебере Мадуамбум тоглохоор өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ нь түүхт 10 жилийн ойтогоо золгож буй “SBL Хасын Хүлэгүүд” клубийн үзэгч хөгжөөн дэмжигчиддээ барьж байгаа нэгэн бэлэг болж байгаа юм. Чуквудиебере Мадуамбум 1991 оны гуравдугаар сарын 19-нд Нигери улсад төрсөн. Нигери улсын иргэн. Мэргэжлийн сагсан бөмбөгч. Биеийн өндөр 206 см, жин 95 кг. 2011 оны NBA-гийн драфтын хоёрдугаар раундын 56 дахь сонголтоор Лос-Анжелес Лейкерс багт хуваарилагдсан. Драфтын өдөр солилцоогоор Денвер Наггетс багт очсон бөгөөд Финикс Санс баг руу Стив Нэшийн солилцооны зөрүүнд очихоор болсон байна. Улсынхаа Додан Уорриорз болон Кано Пилларс багуудад тоглож байсан бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас зохион байгуулдаг Африкийн клубүүдын АШТ-нд оролцож NBA-гийн менежерүүдийн анхаарлын төвд орж байжээ. Тэрбээр өнөөдрөөс шууд бэлтгэлээ хийх бөгөөд энэ сарын 8-ны өдөр эхний тоглолтдоо оролцох юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • энэ (202.55.182.82)

    2014-01-06

    мөнгө бүгдийг шийддэг болсон хойно

  • zochin (202.131.242.162)

    2014-01-06

    huurhii NBAd draftlagdaj yvsan hun ingej ch yvah gj uurt ni har darsan zuud shig l bgaa bh daa