Роналду 400 дэх гоолоо оруулав
- 2014-01-08
- Спорт
- 0
Португалийн шигшээ болон Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Роналду хөлбөмбөгийнхөө карьерийн 400 дэх гоолоо орууллаа. Эзэн хааны гэгддэг “Реал Мадрид” өчигдөр Испанийн “Ла лиг”-ийн 18 дугаар тойргийн тоглолтдоо “Селта дэ Виго” багийг талбайдаа хүлээн авч, 3:0-ийн харьцаатай хожсон. Энэ тоглолтод Криштиану Роналду карьерийнхаа 400 дэх гоолоо оруулсан юм. Роналду карьерийнхаа турш 653 тоглолтод оролцжээ. Роналду хөлбөмбөгийн 2013-2014 оны улирал эхэлснээс хойш 28 гоол оруулаад байна. Эдгээр гоолын 19-ийг нь Испанийн хөлбөмбөгийн дээд лиг “Ла лиг”-т, есийг нь Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд оруулжээ. Криштиану Роналду энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчид нэр дэвшсэн. Тэрбээр 2013 оны дэлхийн шилдгээр тодрох магадлал хамгийн өндөртэй хөлбөмбөгч билээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч нэгдүгээр сарын 13-нд буюу ирэх даваа гаригт тодорно.














Г.СҮРЭН
100 дах гоол

Сэтгэгдэл (2)
(112.72.13.129)
Pele 1200 garan gooltoi
mundag shuu (180.235.171.152)
uuuuu hala madrid