Озэки Кисенасато өвдөг шорооджээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозунагийн зөвлөлийн хурлаар ирэх нэгдүгээр сарын башёд озэки Кисэносато 13-аас дээш даваатай түрүүлбэл ёкозуна цол олгох тухай асуудлыг авч хэлэлцсэн юм. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Хитоши Утияма хэлэхдээ: “Кисэносато бол маш хүчтэй. Түүнийг ёкозуна болоосой гэж сумо сонирхогчид болон хөгжөөн дэмжигчид хүсч байгаа. Боломж олгоход буруудахгүй” гэжээ. Тэгвэл ийм болзол сонссон Кисэносато хэлэхдээ: “Одооноос бэлтгэлээ сайн хийж аварга цол авахын төлөө зүтгэнэ. Миний хувьд энэ боломжийг алдмааргүй байна. Дахин ийм боломж олдох эсэхийг мэдэхгүй” гэв. Сумогийн дүрэмд озэки цолтой бөх хоёр башё дараалан түрүүлбэл ёкозуна цол хүртэх эрхтэй болдог. Харин энэ удаад Ёкозунагийн зөвлөл озэки Кисэносатод боломж олгож, ирэх нэгдүгээр сарын хацу башёд 13-аас дээш даваатай түрүүлбэл ёкозуна болгох асуудлыг хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны тэмцээн болох Хацу башё өнгөрөгч ням гаригт эхэллээ. 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 2014 оны эхний башёд өсгий, шилбэний гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон бол өнөөдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал өрсөлдөгчөө давлаа. Их аваргын хүчтэй өрсөлдөгчдийн нэг озэки Кисенасато өнөөдөр өвдөг шорооджээ. Харумафүжи аваргын хувьд арванхоёрдугаар сарын дунд үед бэлтгэл хийж байгаад зүүн хөлөө бэртээжээ. Нэгдүгээр сард тэрээр 12-хон удаа барилдааны бэлтгэл хийсэн байна. 29 настай аваргын багш, ояката Ишэгахама хэлснээр Харумафүжийн шөрмөс хэсэгчлэн сунасан байж магадгүй гэнэ. Тиймээс гэмтлийг сэдрээхгүйн тулд Хацу башёд барилдуулахгүй байхаар шийджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)