
Манай улсын мото спортын тамирчид “Дакар Ралли-2014”-д оролцож байгаа билээ. Тэдний хувьд тус уралдааны дөрөвдүгээр үе хүртэл амжилттай уралдсан. Мөн тэмцээний тавдугаар үе буюу 700 гаруй км зам туулж уралдах хамгийн хүнд үеийг манай Д.Болдбаатар, Н.Лхамаа нар эхлүүлсэн юм. Харамсалтай нь манай тамирчин Н.Лхамаа замаа алдаж, төөрсөн байна. Тэрбээр маш их бензин хий зарцуулсан бөгөөд барианд орохоос 70 км дутуу байхад шатахуун нь дуусч тэмцээнийг орхихоор болжээ. Дашрамд дурдахад тамирчин Н.Лхамаагийн мотоциклийн доод хэсэгт гал гарсан ч, аюул осолгүйгээр унтрааж амжсан байна.
Сэтгэгдэл (0)