Буудлагын спортын өсвөрийн аваргууд өрсөлдөж байна

“Монголын үнэн” сонины нэрэмжит буудлагын спортын 2014 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Техник, спортын төвд эхэллээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тэмцээн энэ сарын 13-15-нд болж аваргуудаа тодруулах юм. Тэмцээнд 1996 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн охид, хөвгүүд өрсөлдөж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх гуравдугаар сарын 7-нд Кувейтэд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Залуучуудын олимпийн эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Буудлагын спортын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний үеэр зөвхөн хийн бууны төрлөөр бууддаг бөгөөд дасгал, зай, хугацаа, цол зэрэг, буу сум зэрэгт ялгаа байдаггүй ажээ. ХВ-4 дасгал гэдэг нь хийн винтовоор 10 метрийн зайд 50 минутад зогсоогоор 40 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалыг хэлдэг. Харин ХВ-6 дасгал гэдэг нь хийн винтовоор 10 метрийн зайд 75 минутад зогсоогоор 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал юм. ХГ-4 гэдэг нь хийн гар буугаар 10 метрийн зайд 50 минутад зогсоогоор 40 сум буудах эмэгтэйчүүдийн, ХГ-6 дасгал нь хийн гар буугаар 10 метрийн зайд 75 минутад зогсоогоор 60 сум буудах эрэгтэйчүүдийн дасгал болно.

Б.СИЙЛЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)