Аймгийн арслан Б.Эрдэнэхүү түрүүллээ


Өчигдөр буюу 01-р сарын 13-ны даваа гарагт ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны зааланд “ИХ БОГД ДЭВЖЭЭ”-ний нэгдүгээр сарын ээлжит барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн барилдааныг Х.Бат-Эрдэнэ даргатай Баянцагаан сумын нутгийн зөвлөл ивээн тэтгэж явууллаа. Барилдаанд улсын начин Ж.Чулуунбат, а.а Р.Дамдин, Д.Энхбат, Б.Эрдэнэхүү, Б.Бат-Орших, Д.Батбаяр нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос шөвгийн 4-т у.н Ж.Чулуунбат, а.а Д.Энхбат, Б.Бат-Орших, Б.Эрдэнэхүү нар шалгаран үлдэж шөвгийн дөрвөн бөхийг тойргын журмаар барилдуулан түрүү бөхөө тодрууллаа. Аймгийн арслан Б.Эрдэнэхүү өрсөлдөгч 3 бөхөө өвдөг шороодуулан унаагүй түрүүлж, Аймгийн арслан Б.Бат-Орших үзүүрлэлээ. Улсын начин Ж.Чулуунбат, Аймгийн арслан Д.Энхбат нар их шөвөгт үлдлээ.

Барилдааны үеэр 3 үзэгч азтанаар шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн уран барилдааны шагналыг Баянцагаан сумын лам Доржоо Хүрээмарал сумын харьяат сумын заан Г.Жамбалдоржид гардуулав. Шилжин явах цомыг дараа сарын барилдаан зохион байгуулах Баацагаан сумын Нутгийн зөвлөл, а.а Р.Дамдинд гардуулж өглөө.

Ая зохиогч, дуучин Н.Баасандорж “Хонгор нутгийн манлай бөх” дуугаар, залуу дуучин Д.Нямжав Хонгор нутгийн аялгуу, Аархал дуугаараа ая дууны мэнд өргөлөө.
Энэхүү барилдааныг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан Х.Бат-Эрдэнэ даргатай Баянцагаан сумын Нутгийн зөвлөлийн хамт олон болон барилдаанд оролцсон дуучид, бөхчүүд, засуул, цэц, тайлбарлагч, гарын даа, үзэгчиддээ талархал илэрхийлье.

Баянхонгор нутгаас улсын алдар цолтой бөхчүүд олноор төрөн гарах болтугай.


"ИХ БОГД ДЭВЖЭЭ"- ний зүгээс ивээн тэтгэгч зохион байгуулагчдад хүндэтгэл үзүүллээ



Н.Баасандорж “Хонгор нутгийн манлай бөх” дуугаараа ая өргөлөө



Залуу дуучин Д.Нямжав Хонгор нутгийн аялгуу, Аархал дуугаараа ая дууны мэнд өргөлөө.



Нэр сонсож байна



Улсын начин Ж.Чулуунбат Аймгийн арслан Р.Дамдин, Д.Энхбат, Б.Эрдэнэхүү



Гурвын давааны төгсгөлд тунасан сумын заан Г.Жамбалдорж Т.Дүүрэнсаран



Уран барилдааны шагналыг Хүрээмарал сумын харьяат сумын заан Г.Жамбалдоржид гардуулав.



Шилжин явах цомыг дараа сарын барилдаан зохион байгуулах Баацагаан сумын Нутгийн зөвлөл, а.а Р.Дамдинд гардуулж өглөө.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.179.29.85)

    2014-01-20

    Баянхонгор нутгаас улсын алдар цолтой бөхчүүд олноор төрөн гарах болтугай

  • admin (202.131.233.11)

    2014-01-17

    batorshih ireh jil tsol awah bhaa

  • Ã.Áàòíàñàí (202.179.10.94)

    2014-01-14

    Ǻâ àæèë õèéæ áàéíà. Àðñëàíãóóäàà áýëòãýëýý ñàéí áàçààæ óëñûí öîëîíä õ¿ðýõèéã õ¿ñüå

  • Zo (103.26.194.92)

    2014-01-14

    Erdenehuu..Enhbat 2iig ulsiin tsolond harj bnadaa