Л.Месси сүүл мушгиж, Роналду тэргүүлэв

“Дэлхийн шилдэг хөлбөмбөгч” хэмээх нэр хүндтэй шагналын эзнийг Швейцарийн Цюрих хотноо тодруулсан байна. Энэ удаад шагналын эзнээр “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду тодорчээ. Түүнтэй шилдгийн төлөө Аргентиний шигшээ болон Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси, Францын шигшээ болон Германы “Байерн Мюнхен” багийн жигүүрийн довтлогч Франк Рибери нар өрсөлдсөн юм. “Дэлхийн шилдэг хөлбөмбөгч”-өөр шалгарсан Португалийн шигшээ болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду шагналаа гардсаныхаа дараа хэвлэлийнхэнд хандаж “Энэ цаг үеийн шилдгийн шилдэг тамирчидтай өрсөлдөх сайхан байлаа. Месси би чамайг биширдэг. Мөнхийн өрсөлдөгч минь байдагт баярлалаа” хэмээжээ. Криштиан Роналду 2008 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгч болон “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорч байсан билээ. Мөн дэлхийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг Юпп Хайнкес гардсан. Тэрбээр “Байерн Мюнхен” багийг удирдан өнгөрсөн улиралд нийт таван цом хүртсэн юм. Оны уран гоолын эзэнд олгодог Пушкашийн нэрэмжит шагналыг Златан Ибрагимович хүртсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (94.234.170.81)

    2014-01-15

    Messi yamar buten togloson bish, ingej bichih hereggui l yum baigaa yum.

  • ***** (49.0.154.161)

    2014-01-15

    yu messi suul mushgih we 2t orsiishde erguu maluudaa