Бүх оддын тоглолт болно
- 2014-01-16
- Спорт
- 0
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер лигийн бүх оддын тоглолт энэ сарын 25- 26-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болно. Тоглолтын эхний өдөр легионер тамирчидтай баг хоорондоо өрсөлдөж, тэмцээн тус бүрээс оноо цуглуулж, ялагчаа тодруулах юм байна. Мөн шигшээ баг, легионеруудын эсрэг халз тоглолт хийх ажээ. Шилдэг холбон тоглогчдын дунд мэргэн бууч, холын зайн шидэлтийн тэмцээн болно. Харин тэмцээний хоёр дахь өдөр үндэсний супер лигийн шилдэг тамирчдын тоглолт болох юм байна. Энэ өдөр1990-ээд оны шилдэг сагсан бөмбөгчид, эмэгтэй тоглогчдоос бүрдсэн багийн шидэлтийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Б.СИЙЛЭН

Сэтгэгдэл (0)