Д.Болдбаатар тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна

Автомашин, мотоциклийн олимп гэгддэг Дакар Ралли уралдаанд манай улсын гурван тамирчин оролцсон. Тэднээс ОУХМ Х.Батболд, ОУХМ Н.Лхамаа нар тэмцээнээ өндөрлүүлээд байгаа. Харин Д.Болдбаатар одоогоор тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна. Уралдааны есдүгээр үед ОУХМ Д.Болдбаатар 54 дүгээр байрт жагсч, амжилттай бариандаа орж иржээ. “Дакар Ралли-2014” Аргентин, Чили, Боливийн нутгийг хөндлөн туулан 8000 гаруй километр бартаат замаар туулж байгаа юм.

Б.НОМУУН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)