Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ


Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт -Ухаа спорт цогцолборт өнөөдөр эхэлж байна . Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд спорт ба барилдааны самбо гэсэн хоёр төрлөөр зохиох юм. Спорт самбын төрөлд эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100 ба +100 кг , эмэгтэйчүүд 48, 52, 56, 60, 64, 68, 72, -80, +80 кг гэсэн тус тус есөн жингийн ангилалд өрсөлдөнө . Харин барилдааны самбогийн төрөлд зөвхөн эрэгтэйчүүд 52, 57, 62, 68, 74, 82, 90, -100, +100 кг -ын жинд хүч сорих ажээ. Тэмцээнээс шалгарсан тамирчид ирэх тавдугаар сард болох самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)