ММСУХ могой жилийн шилдгүүдээ тодрууллаа

Шилдэгийн шилдэг салбар холбоо: Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ
Дэлхийн дээд амжилт тогтоох 11125 морьтон Монголчуудын их жагсаал, 4249 үндэсний хурдан морины уралдаанд аймгийн уяачдыг амжилттай сайн зохион байгуулан оролцож, холбооныхоо үйл ажиллагааг  байнгын тогтмол болгож үр дүнтэй олон ажлыг санаачилснаас гарааны төхөөрөмж, морины шүтээний цогцолборын загварыг гаргаж нутгийн олон таниулан сурталчилах, сумдын салбар холбоог батламжлан тамга, гэрчилгээ олгох, “Хонгорын хурд” сэтгүүлийг эрхлэн гаргах  зэрэг ажлуудыг хийсэн байна.

Шилдэг салбар холбоо:
Булган аймгийн “Булганхангай” МСУХ
11125 морьтон Монголчуудын их жагсаал, 4249 морины уралдаанд манлайлан амжилттай сайн оролцож, аймгаасаа 700 гаруй морьтонг жагсааж, мөн тооны хурдан морийг нэг бүс болгон  уралдуулж, уг арга хэмжээнд оролцож буй уяачдын аюулгүй байдал бүрэн хангах үүднээс аймгийн цагдаа, хүүхдийн байгууллага, эмнэлгийн ажилчид зэрэг төрийн 68 албан хаагчийг тус арга хэмжээнд оролцуулав.

Шилдэг гал уяа: “Их хурд” уралдаан, улсын наадам, бүсийн уралдаанаас 7 түрүү,  10 гаруй  айраг авч, холдбооны үйл ажиллагааг идэвхи дэмжин “Их хурд-6” уралдаан, Дэлхийн дээд амжилт Гиннесийн жагсаал, уралдааныг зохион байгуулахад идэвхи  санаачилгатай ажилласан  “Од” гал уяаны хамт олон

Шилдэг уяач: “Их хурд” уралдаан, улсын наадам, бүсийн уралдаанаас 6 түрүү,  8 айраг авсан Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Монгол улсын манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий

Шилдэг залуу уяач: 2013 онд улсын наадам, бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг авсан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Батсайханы Пүрэв-Очир.  Б.Пүрэв-Очир  нь  22 настай бөгөөд Гиннест морь уралдуулсан уяачдаас хамгийн залуу уяач байв. Тэрээр Гиннесийн 4249 морины  уралдаанд баруун бүсэд Өсгийн цагаан зээрд их насны морь түрүүлгэж, мөн Бор их насны морь айргийн тавд хурдлуулсан.

Шилдэг уралдаанч хүүхэд:
1. “ОД” гал уяа - Гансүхийн Сүхбат - 61 оноо. Уяач нь  Б.Бат-Өлзий
2.  “Ажнай” гал уяа - Тогоохүүгийн  Баярхүү - 37 оноо. Уяач нь Б.Цэндбаатар
3.  “Чонон саарал” гал уяа - Мөнхтөрийн Улсболд - 34 оноо. Уяач нь Б.Ерөөлт
4.   “Хүй мандал” гал уяа - Нэргүйн Амарбаясгалан -25  оноо. Уяач нь Т.Ихбаяр
5.   “Босоо хүлэг” гал уяа - Отгонбаатарын Намхайнямбуу - 24 оноо. Уяач нь Д.Мөнхбат
6.   “Түмний эх” гал уая - Батбилэгийн Буяндэлгэр - 22 оноо. Уяач нь О.Батбилэг
7.   “Хүй мандал” гал уяа - Цолмонгийн Мөнхзул - 21 оноо. Уяач нь Т.Ихбаяр
8   “Бүрэн хурд” гал уяа - Батмөнхийн Сэлэнгэзаяа -20 оноо. Уяач нь С.Эрдэнэбат
9.  “Их салхин” гал уяа - Баярхүүгийн Зориг -16 оноо. Уяач нь С.Ганзориг
10. “Ажнай” гал уяа - Ганбаатарын Мөнхболд. Уяач нь Б.Пүрэв-Очир
11. Завхан аймаг - Отгонхүү Зоригбаатар. Уяач нь н.Ганзориг
12. Архангай аймаг - М.Ганхөлөг. Уяач нь О.Алаг-Уул

Шилдэг сумын салбар холбоо:

 1. Сэлэнгэ аймгийн Бугант сумын МСУХ. (Үйл ажиллагаа тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал уралдаанд аймгаасаа хамгийн идэвхи санаачилга гаргаж амжилттай сайн оролцсон. Цэнхэр дээл, хээр морины зүсээр ижилсэж оролцсон)

2. Төв аймгийн Баянжаргалан сумын “Нялгын хурд” МСУХ. (Үйл ажиллагаа тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал уралдаанд амжилттай сайн оролцож 50 гаруй морьтонг оролцуулсан. Дан цагаан  мориор  зүс ижилсэж оролцсон. Сумандаа 6x8 хэмжээтэй уяачдын байрыг сумын уяачдын хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Мөн сумынхаа уяачдын 1933 оноос 2011 он хүртэлх түүхийг бичиж баримтат кино хийсэн)

3. Булган аймгийн Дашинчилэн сумын “Нутгийн хурд” МСУХ. (Үйл ажиллагаа тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал уралдаанд аймгаасаа хамгийн идэвхи санаачилга гаргаж 80 гаруй уяачдыг оролцуулж  амжилттай сайн оролцсон)

4. Сонгино хайрхан дүүргийн “Партизан хурд” МСУХ. (Үйл ажиллагаа тогтмолжиж, Гиннест бүртгүүлэх жагсаал уралдаанд хамгийн идэвхи санаачилга гарган 170 гаруй уяачдыг оролцуулж  амжилттай сайн ажилласан)

5.  Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Тайжийн хурд”  МСУХ. (Дэлхийн дээд амжилт Гиннесийн их жагсаал, 4249 үндэсний хурдан морины уралдаанд 30 гаруй уяач, хурдан морийг оролцуулсан. Холбооны үйл ажиллагаа явуулах албан өрөөг тохижуулж иж бүрэн компьютероор тоноглож өдөр тутмын үйл ажиллагааг нарийн бичгийн дарга хариуцан ажиллаж байна.Мөн сум орон нутагт зохиогддог уралдааныг тогмол болгож, сум орон нутгийн онцлогийг харуулсан медаль, нэмнээ хийх, мөн Морины дууны уралдааныг амйгийн хэмжээнд зохион байгуулав.ММСУХ-ны бодлого үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж 200 гаруй уяачийг уяачийн бүртгэлд бүртгүүлээд байна.Холбооны санхүүг бэхжүүлж одоогоор сумын уяачдын холбоо 8.700.000 төгрөгийн хуримтлалтай болоод байна. )


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)