ОУХМ Д.Болдбаатар “Дакар ралли”-г амжилттай дуусгалаа
- 2014-01-20
- Спорт
- 0
Авто, мото спортын хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли”-ийн ОУХМ Д.Болдбаатар 13 үеийг амжилттай туулж тэмцээнийг дуусгалаа. Мотоциклын төрөлд Ази тивээс цор ганцаараа оролцож, тэмцээнийг амжилттай дуусгасан тэрбээр нийлбэр цагаараа 60 дугаар байрт бичигджээ. ОУХМ Д.Болдбаатар энэ удаад 180 гэсэн дугаартай оролцсон юм. Энэ дашрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн “Дакар Ралли” 2013 уралдаанд Д.Болдбаатар нийлбэр дүнгээр 97 дугаар байрт орж байжээ. Г.СҮРЭН

Сэтгэгдэл (1)
Ganuud (103.26.194.99)
Auto sport-iin Olimpic-t oroltsson tamirchiddaa uls garaa teniilgekh tsag ni bolson baikhoo. odoo l kharii