Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын
өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний
хөвгүүдийн 11, 13, охидын 13 хүртэлх насны ангиллын
тоглолтын шилдгүүд тодорлоо. Тэмцээн энэ сарын
9-17-нд “ Футзалын ордон ”- д болсон юм. Хөвгүүдийн 11
хүртэлх насны ангилалд 12 баг өрсөлдсөнөөс Баянзүрх
дүүргийн шигшээ баг аваргын алтан медалийн эзэд
болсон. Харин “Хараацай”, “ Хүчит Чулуут-ДМЮ”
клуб удаалсан байна . Тэмцээний 13 хүртэлх насны
ангилалд 19 баг хүч үзсэнээс “ Эрчим ” клуб тэргүүлж ,
“Хүчит Чулуут-ДМЮ”, “ Дэрэн ” удаалжээ. Энэхүү
тэмцээний охидын 13 хүртэлх насны ангилалд зургаан
баг тойргоор тоглосноос Өвөрхангай аймгийн Хужирт
сумаас ирсэн “ Титэм Хужирт” клубын баг тамирчид
алтан медалийн эзэд болж, ХУД -ийн шигшээ баг
мөнгө, Баянзүрх дүүргийн шигшээ баг хүрэл медаль
тус тус хүртэв . Тэмцээний хаалтын ажиллагааны
үеэр Монголын хөлбөмбөгийн холбооноос шинээр
байгуулсан “Монголын Тэмүүлэл”, “ Хүчит Чулуут-ДМЮ” клубын хамт олон бөмбөг хэрэгслийг өсвөрийн
хөлбөмбөгчдөд бэлэглэсэн юм.
Сэтгэгдэл (0)