Сар шинийн барилдаанд Д.Рагчаа анх удаа түрүүллээ




XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ. Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс тэргүүтэй  улс, аймгийн алдар цолтой, хүчит 256 бөх зодоглосон тус барилдаанд Д.Рагчаа наймын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан О.Хангайг давж, түрүүлсэн юм. Их шөвгийн дөрөвт улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар тунаж үлдлээ.  

Модон морин жилийн хаврын тэргүүн сарын барилдааны чимэг болж, амжилттай барилдан үзүүрлэсэн О.Хангай нь 1990 онд төрсөн морь жилтэй залуу бөх юм. Тэрбээр өнгөрсөн зуны наадмаар Ховд аймгийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. 





























  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • sk (202.70.33.74)

    2014-02-05

    Ragchaa Gonchigdambiin hul deer gishgej davsan, ene barildaan shudarga bish bolson. Ragchaa er ni iimerhuu argaar yavaad l bgaa

  • aagii (202.131.247.23)

    2014-02-03

    malnuudaa erhembayr chin avraga tsoltoi zov bicheech