Оросын зарим тамирчин төрийн далбаагаа өргөхөөс татгалзжээ

Путины найзууд олимпийн 21 обьектыг барьсан
“Сочи 2014” наадам энэ сарын 7-нд буюу нөгөөдөр өдөр эхэлнэ. Наадмыг зохион байгуулах нийт зардал 51 тэрбум ам.доллараас давсан нь түүхэн дэх хамгийн их зарлагатай наадам болж байгаа юм. Тэгвэл илүү олон тэмцээн уралдаан болж, хавьгүй их хөрөнгө шаарддаг зуны олимпийн наадамд Хятад улс 2008 онд 40 тэрбум ам.доллар зарцуулсан билээ. Олон улсын олимпийн хорооноос Сочи хотыг сонгох шийдвэрийг 2007 онд Гватемал улсад гаргах үеэд нийт зардал 12 тэрбум ам.доллараас хэтэрхгүй гэж тооцоолж байж. Энэ мэт олон үндэслэлээр уг наадмын төсөв хэтэрснийг Орост шүүмжилж байгаа юм. Үүнээс тоймлон хүргэе.
1.Наадам субтропикийн дулаан бүс нутаг дахь далайн эргийн амралт сувиллын газрын ойролцоо болж байгаа. Тиймээс “Тэмцээний талбайд цас хүрэлцэхгүй байх” гэсэн таамаглал байсан. Харин цас нэлээд орсон тул зохион байгуулагчдын бэлтгэсэн их хэмжээний хиймэл цас хэрэг болохгүй нь бололтой.
2.Хэт их мөнгө зарцуулсан, авилга, танил тал харж барьсан. Олимпийн объектуудаас 21-ийнх нь барилгын ажлыг Ерөнхийлөгч В.Путины найз нөхөд болох ах дүү Аркадий болон Борис Ротенберг нарт хариуцуулсан.
3.Оросын эзэнт гүрний үед аймаглан устгах ажиллагааны золиос болсон черкесүүдийн хувьд Сочи нь тун чухал газар юм. Одоогоос 150 жилийн өмнө буюу 1864 онд черкесүүд Оростой 101 жилийн турш тэмцсэний эцэст II Александрын цэрэгт ялагдан Оттоманы эзэнт гүрэн рүү хөөгдсөн байна. Сочигийн нутаг тэдний хамгийн сүүлчийн тулаан болсон бол Ясная Поляна сууринд Оросын цэргүүд ялалтаа тэмдэглэн парад хийжээ.
4.Тус нутаг нь алан хядлага байнга гардаг тайван бус Кавказын бүс нутагтай зэргэлдээ оршдог. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Волгоград хотноо амиа золислогчид дараалан гурван удаа дэлбэрэлт зохион байгуулснаас олон арван хүн амиа алдсан.
5.Ижил хүйстнүүдийг сурталчлахын эсрэг хууль. Өнгөрсөн оны зургадугаар сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч В.Путин өсвөр насны хүүхдүүдэд уламжлалт бус бэлгийн хандлагыг сурталчлахыг хориглосон хуулийг баталсан юм. Уг хуулийг зөрчигчдөд 40000-аас нэг сая хүртэл рублийн торгууль ногдуулах юмуу 90 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар болжээ. Энэ хуулийн заалтын улмаас барууны орнууд Оросын эрх баригчдыг шүүмжилж “Кока-Кола” зэрэг томоохон ивээн тэтгэгчдийг тус наадамд оролцохоос татгалз хэмээн шаардаж байв. Харин В.Путин тус наадмын үеэр бэлгийн чиг хандлагаасаа болж аливаа дарамтанд өртөхгүй гэж мэдэгдсэн юм. АНУ–ын албаны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Б.Обамагийн шийдвэрээр гэй, лесби хэд хэдэн хүн орж, Сочид ирэхээр болсон билээ.

ТАМИРЧДЫГ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР УГТАН АВЧ БАЙНА

Сочийн олимпод оролцогсод шил дараалан тус хотод ирж эхэлжээ. Хамгийн түрүүнд Бельги, Монгол, Шинэ Зеланд, Япон, Филиппиний тамирчид хүрэлцэн ирж, тэдэнд зориулан өөрийн улсын далбааг өргөж, ёслол үйлдсэн байна. Сочид сүүлийн өдрүүдэд цаг агаар ч их тогтуун сайхан, тэнгэр цэлмэг, байгаль дэлхий олны сэтгэл догдлолыг мэдрэх мэт солонгорон гэрэлтэж байгаа гэнэ. Шинээр хүрэлцэн ирэгсдийг олимпийн тосгоны төв талбай дээрээ ёслол төгөлдөр хүлээн авдаг байна. Харин талбайд хүрэх зам дагуу оролцогч олон зуун орны төрийн далбааг залжээ. Олимпийн тосгон аажмаар тамирчдаар дүүрч эхэлснээс түрүүлж ирэгсдээс сэтгүүлчид ямар медалийн төлөө уралдах гэж байгаа болон санал, сэтгэгдлийг нь асуужээ. Манай Монголын тамирчид амжилтаа ахиулах зорилготой ирсэн бөгөөд Сочийн юм бүхэн таалагсан, далай харахыг хүсч байгаа гэдгээ хэлсэн аж. Шинэ Зеландын тамирчид холын замд ядарсан боловч эргэн тойронд байгаа хүмүүс их найрсаг байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан байна. Тэмцээний өмнө Шинэ Зеландын тамирчид уламжлалт “хакка” нэртэй бүжгээ хийж, дайчин сүлдээ сэргээдэг уламжлалтай. Тэд “Энэ бүжиг ямар нэгэн шоу биш, харин тусгай ёслол тул олны өмнө хийдэггүй” гэж тайлбарлажээ. Мөн тэдэнд багийнхаа хийморь сүлдийг хамгаалдаг тусгай сахиус байдаг тухай ярьсан байна. Уг сахиусыг маш ховор төрлийн чулуугаар хийдэг гэнэ. Сочийн олимпийн тосгонд орж үзсэн тамирчид хүмүүсийнх нь найрсаг, зочломтгой зан, нээлтэй байдлыг онцолжээ. Мөн хаа сайгүй ажиллаж байгаа сайн дурынхан хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь өгч, сноубордоор үйлчилж байгаа юм байна.

Т.БАХ: ӨВЛИЙН ОЛИМП АЮУЛГҮЙ БОЛНО
Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Т.Бах Сочийн олимпийн үеэр тамирчид болон үзэгчдийн аюул гүй байдлыг зохих хэмжээнд хан гаж чадна гэдэгт итгэлтэй бай- гаа гаа илэрхийлжээ. Мөн тус олим- пийг зохион байгуулах арга хэм жээнд зарцуулсан зардал өмнөх олим- пийнхоос хэтрээгүй гэсэн байна. Гэхдээ олимпийг зохион байгуулах зо рилгоор тус бүс нутгийн дэд бүт цийг засаж, сайжруулахад маш их хөрөнгө зарцуулсан тул зардлыг бүрэн тооцоолоход бэрхшээлтэй гэж Т.Бах уржигдар өгсөн ярилцлагадаа энэ тухай тайлбарлажээ. Тэрбээр “Сочи хотод хамгийн шилдэг олимпийн наадмыг зохион байгуулахад бүрэн бэлэн болсон” гэж мэдэгдсэн байна. Мөн Сочи дахь нөөц зочид буудлуудын 97 хувь нь бэлэн болсон гэжээ. Т.Бах “Нөөц байрны 97 хувийг бүрдүүлэх 24000 байр бэлэн болоод байна. Бид зохион байгуулах хорооныхонтой байнга холбоотой ажиллаж байгаа тул үлдсэн байрууд удахгүй бэлэн болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.

ОРОСЫН ОЛОН ТАМИРЧИН ТӨРИЙН ДАЛБАА ӨРГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ
Оросын олимпийн хорооны Ерөнхийлөгч Александр Жуков тус улсын далбааг өргөж явах нэр хүндтэй үүргээс олон тамирчин татгалзсанаас нэр дэвшигчийн тоо улам цөөрснийг хэлжээ. Тэрбээр “Бид ямар нэгэн жагсаалт гаргаагүй. Тамирчид өөрсдөө л шийдэг. Гэхдээ олон хүн татгалзаж байгаа. Нэг хэсэг нь тэмцээнд оролцохоосоо өмнө сэтгэл санааны болон бие махбодийн их ачааллаас зайлсхийсэн. Зарим нь мухар сүсгээсээ болоод татгалзсан. Учир нь тэд далбаа өргөж явсан тамирчин хэзээ ч түрүүлдэггүй гэдэгт итгэдэг юм” гэжээ. А.Жуков Оросын тамирчдыг хэдэн медаль авах боломжтой талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрбээр “Бид тамирчин бүрийнхээ чадвар чансааг мэдэж байгаа. Дээр нь баг тамирчдын медалийн тоо гэж байдаг. Тэгвэл энэ удаад манай тамирчид Ванкуверт байснаас хоёр дахин олон. Тэгэхэд бид зургаан медалийн төлөө оролцож байсан бол энэ удаад дор хаяж 11 юмуу түүнээс олон медалийн төлөө тэмцэнэ” гэжээ.

ЭНЭТХЭГИЙН ТАМИРЧИД ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ ХАСУУЛЖЭЭ

Энэтхэгийн тамирчид урьд нь өвлийн олимпоос хэд, хэдэн медаль авч байсан ч тэд Сочийн олимпод орол цох боломжгүй болжээ. Олон улсын олим пийн хорооноос Энэт- хэгийн спортын байгууллагын албаны хүмүүс авилгын хэрэгтэй холбоотой гэх хэл амнаас болж тамирчдынх нь эрхийг түдгэлзүүлсэн байна. Тиймээс олимпод оролцох эрхээ авчихаад байсан Энэтхэгийн нэг чаргачин, хоёр цаначин улсаа төлөөлөх эрхгүйгээр “бие даасан тамирчин” гэх статустайгаар тэмцээнд оролцохоор болжээ. Олимпийн хорооноос Зүүн Тимор, Өмнөд Судан зэрэг улсууд болон дайнд нэрвэгдсэн орны тамирчдыг ийм статустайгаар тэмцээнд оролцуулах зохицуулалт хийдэг аж. Энэтхэг нь хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрт ордог бөгөөд крикет зэрэг спортын зарим төрөл нэлээд сайн хөгжсөн орон. Гэвч тус улс нийт 31 олимпийн наадамд оролцсоноос ердөө 26 медаль авсан нь Умард Солонгос болон Эстониос доогуур үзүүлэлт аж.

СОЁЛЫН БАЯЛАГ ХӨТӨЛБӨР БЭЛТГЭЖЭЭ

“Сочи 2014” олимпийн соёлын хөтөлбөрт ОХУ-ын урлаг соёлын хамгийн шилдэг гэсэн бүхнийг багтаажээ. Тус наадмыг зохион байгуулах хорооныхон 2010 оноос эхлэн Оросын олон арван бүс нутгийн төлөөлөгчидтэй хамтран өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус улсын соёл урлагийн бүтээлүүдээс хамгийн шилдэг гэснээ сонгон авч байжээ. Олимпийн урлагийн тоглолтын жил бүр нь тодорхой нэг сэдэвтэй байсан аж. Тухайлбал, 2010 он кино урлагийн, 2011 он театрын, 2012 он хөгжмийн жил, 2013 он музейн жил байв. Энэ хугацаанд нийт 3000 гаруй арга хэмжээ зохион байгуулж, 100 мянга гаруй хүн урлагийн тоглолт үзүүлсний 500 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байжээ. Шалгаруулалтыг Орос даяар явуулснаар энэ арга хэмжээнд тус улсын иргэдийг өргөнөөр татан оролцуулж, соёлынхоо өв баялгийг хадгалж, хамгаалахад хувь нэмрээ оруулсан байна. Олимпийн тамирчин, зочид, хөгжөөн дэмжигчдийг ну таг, нут- гаас ирсэн хамтлаг, уран бү тээлчид хөгжөөн баясгахаар бэлтгэ жээ. Тухайлбал, Чукоткын хөөмий, дуу, дагестан эрсийн цоглог лезгинка бүжиг, Кубаны казакуудын уянгалаг аялгуу зэрэг бүгдийг нь нэг дор үргэлжлүүлэн тогловол 500 орчим цаг үргэлжлэх олон тоглолт орсон байна. Урлагийн тоглолтууд Сочи хот ноо бэлтгэсэн олон арван тайзнаа бо лох бөгөөд тэдгээрт Оросын 70 гаруй муж хязгаараас ирсэн 5000 орчим уран бүтээлч оролцох аж. Тэдгээр уран бү тээлчид Орос орны соё лын олон хэв шинж, онцлогийг дэл хий дахинаа таниулах үүрэгтэй юм. Олимпийн үеэр болох урлагийн тоглолтуудаас хамгийн их сонирхол татах, томоохон үйл явдал нь олон улсын өвлийн их наадам болох бололтой. Уг наадмыг Оросын Ардын жүжигчин Юрий Башмет ерөнхийд нь удирдаж байгаа юм. Наадмын хөтөлбөрт хөгжим, театр, кино, дүрслэх урлаг зэрэг олон урлагийг нэгтэж чадсан нь түүний дөрвөн жилийн хөдөлмөрийн үр дүн гэнэ. Урлагийн тоглолтууд задгай тал- байгаас гадна битүү танхимуудад болно. Түүнчлэн олимпийн паркийн талбай, шагнал олгох баярын талбай болон олимп, паралимпийн байгууламжуудад урлагийн үзүүл- бэр толилуулахаар зэхжээ. Сон годог урлаг сонирхогчдыг 12 цаг үргэлж- лэх шөнийн марафон баярлуулах нь гарцаагүй бөгөөд томоохон уран бүтээлч, удирдаачдын тогло сон кино дууриуд үүнд багтжээ. Их наад мын урлагийн тоглолтыг гала кон цер тоор үдэж, уг концертод алдарт удирдаач, хөгжимчин Юрий Башмет уран бүтээлээсээ толилуулах аж. “Сочи 2014” наадмын урлагийн хөтөлбөрийг Сочи хот дахь музейн танхимуудад олон үзэсгэлэн гаргаснаар хаах юм. Олимп болон паралимпийн наадмын хугацаанд бүх музей үнэ төлбөргүй байх гэнэ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.113.66)

    2014-02-06

    Nasand hureegui hund Ijil huisten baihiig surtalchilah ni hunii erh gej uzdeg yum baihdaa. Ene baruuniihan uu

  • (103.26.194.138)

    2014-02-05

    Hun amitan l baga uheesei gej zalbirnam..