Б.Сэр-Од Японд амьдрахаар болжээ


Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Япон улсад ажиллаж, амьдрах болсноо “Бэппү Ойта майничи” марафонд оролцох үеэр сэтгүүлчдэд зарлажээ. Японы Ойта хотноо энэ сарын 2-нд энэхүү “Бэппү Ойта майничи” марафонд гавьяат тамирчин Б.Сэр-Од урилгаар оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэ жил 63 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээнд Уганда улсын тамирчин Абрахам Киплимо 02.09.23 амжилтаар тэргүүлж, Японы Имай Масато 02.09.30, Шираиши Кэничи 02.10.36 удааллаа. Манай тамирчин Б.Сэр-Од 02.10.59 үзүүлэлтээр IV байрт шалгарчээ. Тэмцээний дараа тэрбээр, “Ирэх дөрөвдүгээр сараас Японы Миэ мужийн Кувана хотын NTN компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцож байхаар тохиролцсон” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)