Боксын УАШТ-н үргэлжилж байна
- 2014-02-05
- Спорт
- 0
Насанд хүрэгчдийн
улсын аварга шалгаруулах
боксын тэмцээн энэ
сарын 3-9-ний өдрүүдэд
Спортын төв ордонд зохион
байгуулагдаж байна. Энэ
удаагийн тэмцээн XX зууны
манлай, Монгол улсын
гавьяат дасгалжуулагч
В.Батбаярын нэрэмжит
болж байгаа аж. Нийт 24
байгууллагын 149 тамирчин
оролцож байгаа бөгөөд
насны хувь 19-40 насны
тамирчид өрсөлдөж байна.
Мөн тэмцээн толгойны
хамгаалалтгүй явагдаж
байгаагаараа ихээхэн
онцлог хэмээн Монголын
боксын холбооноос
мэдэгдлээ. Тэмцээн
хасагдах журмаар явагдах
бөгөөд ерөнхий шүүгчээр
Монголын боксын холбооны
шүүгчдийн зөвлөлийн дарга
Н.Ганхуяг, Баасан, Батнасан
нар ажиллаж байгаа юм
байна.
Д.НЭРГҮЙ

Сэтгэгдэл (0)