“Сочи”-гийн анхны аварга хэн байв
- 2014-02-10
- Спорт
- 0
“Сочи”-гийн өвлийн олимпийн анхны медалийн эзнээр сноубордын слоуп-стайлийн шигшээ уралдаанд ялалт байгуулсан АНУ-ын тамирчин 20 настай Сэйж Коценбург тодорчээ. Тэрбээр анх удаагаа олимпийн наадмаас алтан медаль хүртэж байгаа нь энэ юм. Сэйж Коценбург ялалт байгуулж, АНУ-ын анхны алтан медаль болон “Сочи”-гийн олимпийн анхны медалийн эзнээр тодорч, түүхэн амжилтын эзэн болжээ.
1
Спорт сонирхогчид түүний амжилтыг жинхэнэ утгаараа “бурханы ивээл” хэмээн нэрийджээ. Яагаад гэвэл тэрбээр өнгөрсөн оны сноубордын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 10-т багтаж чадаагүй хасагдаж байжээ. Сэйж Коценбургийн талаар “sochi2014.com” бичихдээ, тамирчин залуугийн гэр бүл шилдэг сноубордчид аж. Түүний төрсөн ах эгч хоёр хоёулаа мэргэжлийн сноубордын тамирчид бөгөөд өмнөх өвлийн олимпид эх орноо төлөөлөн оролцож байсан гэнэ.

Сэтгэгдэл (1)
(103.26.194.75)
СХД АрГүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179