
Олимпийн наадам бүрийн өмнө урд жилүүдийн статистик
үзүүлэлт, тамирчдын форм зэрэг хэд хэдэн хүчин зүйлсийг тооцон
үзэж, улмаар медаль хүртэх урьдчилсан таамаглалыг гаргадаг
“Инфострада ” агентлаг АНУ-ын шигшээг Сочид багийн дүнгээр
тэргүүлнэ гэж зарласан байна. Тэдний хувьд эмэгтэй хоккейн баг,
сноуборд, уулын цана зэрэг төрлүүдээс нийт 16 алт, есөн мөнгө,
дөрвөн хүрэл медалийг хүртэнэ гэж таамагласан. Харин хоёрдугаар
байрт тэднээс даруй найман медаль илүү хүртэх ч хоёр алтан
медалиар дутах Норвегийн багийг оруулсан байна . Норвегичүүд
биатлон, гүйлтийн цанын төрлөөс ихэнх медалиа авна хэмээн
таамаглаж байгаа бөгөөд 14 алт, 11 мөнгө, 12 хүрэл медалийг хүртэнэ
гэжээ. Удаах байруудад Канад, Германы багуудыг оруулсан байна.
Харин талбайн эзэн ОХУ-ын шигшээ багийн хувьд зургаан алтан
медальтайгаар дөнгөж тавдугаар байрт орно хэмээн таамагласан
байна. Шорт трекийн тамирчин Виктор Ан алт, мөнгө, хүрэл медаль
хүртэж, шигшээгийнхээ баатар болно гэж тэд үзжээ. Олимпийн
наадмын хамгийн сонирхолтой төрөл эрэгтэй хоккейн төрөлд
Шведийн багийг тэргүүлж, ОХУ, Канадын багуудыг удаална гэсэн
дүгнэлтийг тэд гаргажээ. Нийт 26 орон ямар нэгэн медаль хүртэнэ
гэж таамаглаж байгаагийн 21 нь алтан медальтай гэртээ харих
болно гэсэн статистикийг мөн гаргасан байна. Турин , Ванкуверийн
олимпийн наадамд мөн 26 улс ямар нэгэн медаль хүртэж байсан
билээ.
Сэтгэгдэл (0)