Монгол сэтгүүлчийг Олон улсад үнэлэв

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн холбооноос /AIPS/ өвлийн олимпийн наадмыг зургаа болон түүнээс дээш удаа сурвалжилсан шилдэг сэтгүүлчдээ алдаршуулан, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт 33 сэтгүүлчийг нэр заан урьсны дотор Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан байлаа. Мэргэжил нэгт нөхдөдөө ОТО нэрээрээ алдаршсан тэрээр“ Лиллехаммер 1994”, “Нагано 1998”, “ Солт Лэйк 2002”, “ Турин 2006”, “Ванкувер 2010”, “Сочи 2014” гэсэн зургаан өвлийн олимпийн наадамд ажилласнаараа хүндэт шагналыг гардан авлаа. Тэрбээр үүнээс гадна зуны олимпийн зургаан наадмыг сурвалжилж байсан туршлагатай нэгэн билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)