Монголын шигшээ багийн
цаначин Болдын Бямбадорж
өнөөдөр Улаанбаатарын цагаар
18:00–аас эрэгтэйчүүдийн цанын
15 км-ийн сонгодог тэшилтийн
төрөлд уралдаанынхаа замд
гарна. Энэ удаагийн төрөлд 52
улсын 112 тамирчин хурд хүчээ
сорих юм.
Олимпийн нээлтийн үеэр
Монголын багийн тугчаар
ажилласан Б.Бямбадорж нь 1991
онд Булган аймагт төрсөн бөгөөд
2007 оноос хойш цанын спортоор
хичээллэж байгаа юм. 2012
оны долдугаар сараас эхэлсэн
олимпийн эрхийн оноо олгох
тэмцээнүүдэд тогтмол оролцсон
тэрээр Б ангилалд өөрийн
үзүүлсэн цагаараа шалгарч эрхээ
авсныг энд онцлох хэрэгтэй.
Энэ жил Монгол Улс олимпийн
наадамд оролцсоны 50 жилийн
ой тохиож байгаа юм. 1964 оны
Инсбрукийн олимпод цана,
тэшүүр, биатлоны 14 тамирчин
оролцсоноор Монгол Улс
олимпизмын хөдөлгөөнд данстай
болж байсан билээ.
Сэтгэгдэл (3)
(103.26.194.10)
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
Зочин (103.26.194.171)
Замаасаа гаралгуй бариандаа орлоо баяр хургэе!
(202.131.233.187)
Хойноосоо л байр эзлэх байх даа.