Цахим тоглоомын газрын ажиллах цагт өөрчлөлт оржээ

Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн өөрчлөлт оруулжээ. Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23.00, үйлчлүүлэх насны доод хязгаарыг 9 нас болгон өөрчилсөн байна.

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ  9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх ба ингэхдээ өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар л тоглуулах ёстой юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)