15 настай Уран гулгагч Юлия Липницкая ОХУ-ын Гавьяат тамирчин болжээ

gulgagch2

“Сочи-2014″ өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд ОХУ-ын уран гулгагч, 15 настай Юлия Липницкая түрүүлж аваргын алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл уран гулгагч, 15 настай Юлия Липницкая ОХУ-ын Гавьяат тамирчин цолоор шагнагджээ.

Өвлийн олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан уран гулгалтын багийн төрөлд Оросын гулгагчид аваргаар шалгарсан. Багийн төрөлд алтан медаль хүртсэн Юлия Липницкаяд ОХУ-ын гавьяат тамирчин цолыг олгосон байна.

Юлия Липницкая өнгөрсөн жил цуврал Гран прид амжилттай оролцож, шилдэг зургаан тамирчин оролцдог “Grand Frix Final”-д мөнгөн медаль хүртсэн. Улмаар энэ оны үндэсний аваргад мөнгөн медаль хүртсэн ч Европын аваргад түрүүлснээр олимпд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулаад авсан. Тэрээр олимпийн наадмын багийн төрөлд оролцож, үзүүлбэрээ төгс гүйцэтгэж анхны медалиа хүртэж байна.

gulgagch4

ОХУ-ын багийн хувьд 2006 оны олимпийн аварга, олимпийн хошой мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга Евгений Плющенко, 15 настай залуу тамирчин Юлия Липницкая нар ганцаарчилсан төрөлд онцгойрсон. Тэр дундаа олимпийн наадамд анх удаа оролцож буй Юлия Липницкая дэлхийн аварга Италийн Каролина Костнер, олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Японы Мао Асада нараас өндөр үнэлгээ авч чадсан билээ.

Багийн төрөлд алтан медаль хүртсэний дараа Юлия Липницкая Москва хотыг зорьсон. Олимпийн алтан медаль хүртэхийн тулд 11 жил хөдөлмөрлөсөн түүний хувьд 15 настайдаа ОХУ-ын Гавьяат тамирчин цолоор шагнагдлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ням (124.158.124.171)

    2014-02-15

    зөв байна аа манайх маш хойрог уг нь оросыг дуйрайгаад 200 гаран сая хүнтэй улсыг шүү дээ, дэлхий олимпоос медаль авсан тамирчнаа цаг тухайд нь шагналыг нь хойд эхийн дүрээр хармалана шүү дээ, өөрсдөө зүтгээд медаль аваад байгаа цөөхөн монголчуудаа шагнаад л баймаар байх юм даанч хойд эх шиг